Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга он солигдох мөчид ахмадуудын тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх саналыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэж, зөвлөмж гаргасан тухайгаа хэлж ард иргэдийн дунд хүлээлт үүсгээд байгаа.

 

Мөн тэтгэврийн зээл тэглэх асуудлаар Засгийн газраас УИХ-д хуулийн төсөл өргөн барих тухай ХНХ-ын сайд С.Чинзориг өнгөрөгч 7 хоногт мэдэгдэж ажлын хэсэг байгуулагдсан, ажлын хэсгийг өөрөө ахалж байгаа талаараа мэдэгдсэн нь ард иргэдэд нэлээд итгэл төрүүлсэн.

 

Тэгвэл уг асуудлын талаар Засгийн газар ээлжит бус хурлаараа хэлэлцэж байна.