Нийслэлийн 84 дүгээр сургуульд Үдийн цай хөтөлбөр хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж “Коко десерт” ХХК-ний үйл ажиллагааг НМХГ-аас шалгахад хүнсний зориулалтын бус саваар тараг тээвэрлэж, түгээж байсан зөрчлийн тухай өмнө нь мэдээлсэн. Зөөвөрлөж ашиглаж байсан сав, таргийг лабораторийн шинжилгээнд хамруулахад гэдэсний халдвар үүсгэгч энтеробактер /enterobacter spp/ илэрчээ. Тиймээс тус сургуулийг үдийн цайгаар хангагч байгууллагын үдийн цайгаар хангах ажлыг түр зогсоогоод буй юм.
Мөн Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Билгүүн номч” сургуулийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл, элсэлтийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийхэд тус сургууль нь зориулалтын байргүй, рестораны хоёрдугаар давхар, дээврийн хэсэгт түрээсээр үйл ажиллагаа явуулж байв. Тус байр нь зориулалтын бус, стандартаас бага хэмжээтэй, дээвэр хэсгийн шат стандарт бус учир хүүхэд унаж бэртэх эрсдэлтэй, сургалтын төлөвлөгөөг Нийслэлийн Боловсролын газраар батлуулаагүй зэрэг зөрчил илэрчээ.
Түүнчлэн сурагчдыгнэгдүгээр давхрын ресторанд хооллож буй нь үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломж нөхцөлийг хангахгүй, хоол үйлдвэрлэлийн явц, хүнсний эрүүл ахуйн нөхцөлд сургуулийн үдийн цайны хяналтын комисс хяналт тавих боломжгүй байна. Шалгалт үргэлжилж байна гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.
"Үдийн цай"-ны тарагнаас гэдэсний халдвар үүсгэгч илэрчээ

Холбоотой мэдээ

Нийгэм · 23 мин
Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна

Улс төр · 47 мин
Төв аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна

Нийгэм · 52 мин
Долоодугаар сарын 22-нд 102 дугаарт 1781 гомдол, мэдээлэл бүртгэгджээ

Нийгэм · 1 цаг
Ховд аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, хавьтлуудыг тусгаарлажээ

Нийгэм · 2 цаг
Үүр голын усны түвшин арав хоногийн эхний өдөр 45 см нэмэгдэж, үерийн түвшинг 20-80 см даван үерлэсэн байна

Нийгэм · 2 цаг

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!