Ховд аймгийн Жаргалант суманд энэ сарын 20-ны өдөр тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, тухайн иргэнийг Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд тусгаарлан эмчилж байна.
Энэ талаар Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн дарга Б.Баяржаргал мэдээлэхдээ, сэжигтэй тохиолдол илэрсэн иргэнтэй нэгдүгээр зэргийн хавьтал болсон 12 хүнийг тогтоож, тусгаарлан эмчилгээ, тандалт хийх ажлыг эхлүүлсэн гэв.
Одоогоор Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн лабораторид хийсэн PCR шинжилгээгээр халдварын сэжигтэй хариу эерэг гарсан байна. Харин баталгаажуулах болон нян судлалын шинжилгээний хариу 72 цагийн дараа гарах аж.
Мэргэжлийн байгууллагаас аялал зугаалгаар яваа иргэдэд тарвага, туулай болон бусад ан амьтан агнахгүй байх, тэдгээртэй харьцахгүй байхыг анхаарууллаа.
Баян-Өлгий, Ховд аймгууд нь тарваган тахлын өндөр эрсдэлтэй бүс нутагт тооцогддог бөгөөд сүүлийн таван жилийн хугацаанд Ховд аймагт тарваган тахлын долоон тохиолдол бүртгэгдэж, хоёр иргэн нас барсан байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!