Нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд 42 настай иргэн Д согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ нүхэн жорлонд унажээ. Энэ дуудлага есдүгээр сарын 12-ны 12:03 цагт ирсэн ба Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 10.5 км замыг туулан 12:28 цагт очсон байна. Аврагчид аврах олс ашиглан гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлд хүлээлгэн өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.