Ирэх тавдугаар сард хилийн боомтуудын ажиллах хуваарьт өөрчлөлт орж, зарим өдрүүдэд түр хаахаар болсныг албаныхан мэдээллээ.

Тухайлбал, ОХУ-ын хаврын баяр тавдугаар сарын 1, 2-нд, мөн Ялалтын баяр тавдугаар сарын 9, 11-нд тохиож буйтай холбоотойгоор Монгол-Оросын хилийн зарим боомтыг түр хугацаанд хаахаар болжээ. Үүнээс гадна Бурхан багшийн их дүйчин өдөр буюу тавдугаар сарын 31-нд бүх хилийн боомт ажиллахгүй юм байна. 

Харин Монгол-БНХАУ-ын хилийн боомтуудын хувьд Хөдөлмөрчдийн баяр тавдугаар сарын 1-3-нд тохиож буйтай холбогдуулан тухайн өдрүүдэд мөн түр хаахаар зохицуулалт хийжээ. Иймд иргэд, аж ахуйн нэгжүүд дээрх өдрүүдэд хилээр зорчих, тээвэр ложистикийн үйл ажиллагаагаа урьдчилан төлөвлөхийг холбогдох байгууллагууд анхаарууллаа.