Эдийн засагч Д.Ангар цахим хуудаснаа Шанхай хотод ажиллаад ирсэн талаараа хуваалцаж, Хятад улсын сүүлийн 20-30 жилийн эдийн засгийн бодлого, хөгжлийн чиг хандлагын талаар байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр, “Хэд хоног ажлаар Шанхай яваад ирлээ. Эдийн засагч хүний хувьд Хятадын эдийн засгийн мэдээ, мэдээлэлийг байнга харж явдаг. Ингээд замын сонин болгоод Хятадын төрөөс сүүлийн 20-30 жилд ямар эдийн засгийн бодлого явуулж ажилгүйдэл, ядуурлаасаа салсан талаар сийрүүлье.
1) Үйлдвэрлэл үйлдвэрлэл үйлдвэрлэл Хятадын төрийн эдийн засгийн бодлогын гол цөм нь дотоодын үйлдвэрлэлийг бүх түвшинд хөгжүүлж, ингэснээр ажлын байрууд шинээр бий болгож ажилгүйдэл, ядуурлаасаа салах бсан. Үүнийгээ ч амжилттай хэрэгжүүлсэн. Үр дүнд нь 800 сая хүнээ ядуурлаас гаргаж чадсан аж. Ердөө л шинэ ажлын байр гаргах замаар. Ажилтай, орлоготой хүн ядуурлаас гарна. Тэрнээс биш манай Монголын төрийн бодлого шиг халамж тарааж ажилгүйдэл, ядуурлаас гардаггүй аж. Монголд ядуурал улам л нэмэгдээд бдаг!!!
2) Санхүүгийн зах зээлийн хөгжил Үйлдвэрлэл хөгжүүлэхэд санхүүгийн зах зээл чухал үүрэгтэй. Шинэ аж ахуйн нэгжүүдэд бага хүүтэй, урт хугацаатай зээл, санхүүжилт хэрэгтэй. Үүнийг Хятадын төрөөс маш ухаалгаар шийдэж. Банкны хадгаламжийн хүүнд дээд хязгаар тавьсан. Ингэхээр иргэд мөнгөө банкинд хадгалуулах сонирхолгүй болж хүссэн эс хүссэн Хөрөнгийн биржээс хувьцаа авдаг болсон. Үр дүнд нь Шанхай болон Шенженийн Хөрөнгийн биржүүд маш идэвхтэй болсон. Компаниуд бирж дээрээс санхүүжилтээ босгодог болсон. Одоо бол Хятадууд гар утасны апп дээрээ хувьцаа хараад л суудаг болсон бнлээ. Мөн банкуудын хадгаламжийн хүүнд төлдөг зардал нь бхгүй болчихоор зээлийн хүүгээ маш бага түвшинд хүргэсэн. Үр дүнд нь Хятадын банкны зээлийн хүү жилийн 4-6% болсон. Монголын хувьд банкууд хадгаламжийн хүүгээрээ өрсөлдөж жилийн 15-18% болгосон. Ингэхээр зээлийн хүү нь 24-30% болчихож бга юм. Төрийн бодлогогүйн л гай!
3) Барилгын салбарын хөгжил Ажилтай, орлоготой болоод ядуурлаасаа гарчихсан 800 сая хүн чинь яахав? Байр авна. Ингээд л сүүлийн 20-30 жилд Хятадын барилгын салбар маш эрчимтэй хөгжсөн. 20-хон жилийн өмнө л Бээжингийн 2,3 дугаар тойрог замаас гараад л шавар тагзан байшингууд буюу манайхаар гэр хороолол бсан. Одоо Бээжин байтугай Хятадын жижиг сум, тосгонд ч гэр хороолол үлдсэнгүй. 20-30 давхар шинэ орон сууцнууд бий болсон.
4) Ипотек Мэдээж шинэ байр авахад ипотек хэрэгтэй. Тэгвэл Хятадын банкнуудын ипотекийн зээл нь жилийн 3% хүүтэй, 40 жилийн хугацаатай. Монголоос ялгаатай нь дарга, цэрэг таньдаг бх, арын хаалга ер хэрэггүй. Дурын арилжааны банкин дээрээ очоод л жилийн 3% хүүтэй, 40 жилийн хугацаатай ипотек авчихна. Төрийн ипотекийн бодлого гэж ийм бдаг аж.
5) AI хөгжил Хятадын уламжлалт эдийн засаг нь хангалттай хөгжсөн учир одоо Хятадууд шинэ технологи руу эрчимтэй явж бн. Галт тэрэг нь 300-400 км/ц хурдтай болчихлоо. Boeing, Airbus-тай өрсөлдөх хэмжээний шинэ онгоц дотооддоо үйлдвэрлээд эхэллээ. Цахилгаан машины үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлчихлээ. АI, nano технологийг ч маш эрчимтэй хөгжүүлж бн.
Дүгнэлт: Хятад хөгжжээ. Тасарчихаж. Бид харин сүүлийн 30 жил хөгжив үү? Ядуурлаас салав уу? Ажилгүйдлээ бууруулж чадав уу?” хэмээн асуулт тавьжээ.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!