УИХ-ын ээлжит бус чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцэж байх үеэр УИХ-ын 27 гишүүн төсвийн тодотголтой холбоотойгоор асуулт асууж, хариулт авахаар нэрээ өгсөн бөгөөд УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара дараах байр суурийг илэрхийлсэн юм.

Тэрбээр ахмадын тэтгэврийг нэмэхийг дэмжиж буйгаа хэлээд, үр ашиггүй зарцуулж буй төсвийн хөрөнгийг ахмад настнуудын тэтгэврийг нэмэгдүүлэхэд чиглүүлэх шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.

Мөн Засгийн газрыг бүхэлд нь огцруулахаас илүүтэй зарим сайдыг солих шаардлагатай гэж үзэж байгаагаа хэлээд, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакирыг солих санал гаргажээ.

М.Нарантуяа-Нара “үндэстэн ястнаар ялгаварлан гадуурхах гэсэнгүй” хэмээн  Т.Аубакирыг Засгийн газрын бодлогын яамыг удирдах нь зохимжгүй гэж үзэж буйгаа илэрхийлсэн. Тэрбээр өнгөрсөн хугацаанд Монголын төр, засгаас урвасан гэх утга бүхий жишээнүүдийг дурдаж, холбогдох материалыг Ерөнхий сайдад хүргүүлнэ гэжээ.

Харин түүний тавьсан уг саналд тухайн үед Ерөнхий сайд Н.Учрал чуулганы танхимд хариулт өгөөгүй байна.

Түүний энэхүү байр суурийн дараа Монгол Улсын иргэн, казах үндэстэн К.Женисгүл УИХ-ын Ёс зүйн дэд хороонд гомдол, шаардлага хүргүүлсэн байна.

Тэрбээр, 

Монгол Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хороонд 2026.09.07. Улаанбаатар хот Монгол Улсын иргэн НА овогт Каусылгазын Женисгүл миний бие казах үндэстэн, цагдаагийн бэлтгэл хурандаа, Монголын Цагдаагийн байгууллагаас төрсөн анхны Хууль зүйн ухааны доктор, анхны Цагдаагийн Газрын дарга, Цагдаагийн байгууллагад цагдаагийн улаан погоноос цагдаагийн бэлтгэл хурандаа хүртэл төрдөө хоёргүй сэтгэлээр үнэнчээр зүтгэж ирсэн. Цагдаагийн байгууллагад ажиллаж байх хугацаанд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэм буруутай этгээдүүдэд зохих хариуцлага тооцох зэрэг ажлыг хуулийн хүрээнд шийдвэрлэж байсан. Одоо гавьяаныхаа амралтад гараад 10 жил болж байна. 

Монгол улсын Их Хурлын гишүүн Мөнхтөрийн Нарантуяа-Нарагийн зохисгүй үйлдэл, эс үйлдэхүйг хараад үнэхээр хэрээс хэтэрч байна гэж үзэж байна. Монгол улсын Их Хурлын гишүүн бол төрийн түшээгийн хувиар Үндсэн хуулиар хамгаалагдсан иргэдийн эрх, эрх чөлөөг дээдлэн хамгаалагч байх учиртай. Казах үндэстний эрх ашгийг хөндсөн, тэднийг ялгаварлан гадуурхсан шинжтэй үйлдэл эсвэл мэдэгдэл нь Монгол улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан "иргэдийг үндэс, угсаа, хэлээр нь ялгаварлан гадуурхаж болохгүй" гэсэн суурь зарчмыг зөрчиж, үндэсний эв нэгдэлд сэв суулгах эрсдэлтэй юм. 

Төрийн өндөр албан тушаалтан ёс зүйгүй мөн хариуцлагагүй мэдэгдэл хийж байгаа нь хувь хүний боловсрол, ухамсрын төвшинг харуулаад зогсохгүй төрийн институтийн нэр хүндэд сөрөг нөлөө үзүүлж байгаад гүнээ харамсаж байна. Иймд УИХ ын гишүүн М.Нарантуяа- Нара гэх хүнд ёс зүйн зөрчил гаргаж, нийгэмд ялгаварлан гадуурхсан утгатай үг хэлж, хууль бус үйлдэл гаргаж байгаа тул үүнийг таслан зогсоож, дараах хариуцлагыг тооцохыг шаардаж байна. 

 1. УИХын гишүүн Мөнхтөрийн Нарантуяа-Нараг чуулганы хуралдаанд үг хэлэх эрхийг тодорхой хугацаагаар хязгаарлах, 

 2. Казах ард түмнээс албан ёсоор уучлал хүсэхийг шаардах, 

 3. Ёс зүйн дэд хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж, зохих ёсны дүгнэлт гаргах Хуульт ёс, хүний эрх болон үндэстэн хоорондын эв нэгдлийг дээдлэн,шаардлагагыг хүлээн авч, зохих арга хэмжээ авна гэдэгт итгэж байна.        Монгол Улсын иргэн К.Женисгүл

тасалбар таслагч ба бичвэр нарын зураг байж магад