МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан оролцож УИХ-ыг тараах болон ээлжит бус сонгуулийн асуудлаар байр, сууриа илэрхийлжээ. Энэ талаар түүнээс тодруулахад “УИХ-ын нэр бүхий гишүүдээс УИХ-ыг тараах саналыг гарсан. Нэр усыг нь хэлээд яахав. УИХ-ын гишүүдээс гаргасан саналыг бид авч хэлэлцэхгүй байж болохгүй. Хэрэв УИХ-ын 51 гишүүн парламентыг тарахыг дэмжсэн тохиолдолд татвар төлөгчдийн мөнгийг хэмнэх үүднээс 2020 оны зургаадугаар сард болох сонгуулийг арваннэгдүгээр сард болох ард нийтийн санал асуулгатай хамтатган яагаад явуулж болохгүй гэж. Намын удирдах зөвлөл энэ асуудлаар УИХ-ын гишүүдийн байр, суурийг сонсох үүднээс асуудалд хандсан. Энэ нь хуулийнхаа дагуу 51 гишүүний гарын үсэг бүрдэх боломж, бололцоо хомс байсан. Тийм учраас асуудлыг өргөн хүрээнд яриагүй. Анхан шатанд саналыг нь сонссон. Тодорхой хүрээнд санал солилцлоо. Энэ асуудал дахин яригдахгүй гэж ойлгож болно” гэлээ.
УИХ-ыг тараах асуудал дахин яригдахгүй

Холбоотой мэдээ

Улс төр · 9 мин
МАН-ын даргын санаачилсан “Чөлөөлье” аяныг иргэд дэмжиж, саналаа илэрхийллээ

дэлхий · 1 цаг
Венесуэлд нурангид 106 цаг дарагдсан 21 настай залууг эсэн мэнд аварчээ

Нийгэм · 1 цаг
Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд барьж буй цэцэрлэгийн барилгын ажил 88 хувьтай үргэлжилж байна

Нийгэм · 1 цаг
Наадмын тасалбар хэдхэн минутын дотор дуусч, дамлан худалдаалах зарууд олширлоо

Нийгэм · 1 цаг
Д.Сайнцэцэг: Тэнцвэртэй хооллож чадахгүй хоол сойх нь зөв хооллолт биш, хоолоо огцом хассанаар дархлаа унаж өвчлөмтгий болдог

Улс төр · 2 цаг

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!