НИТХ-ын дарга асан Ц.Сандуй болон МАН-ын гишүүн байсан А.Ганбаатар нар “60 тэрбум”-ын гэх хэрэгт яллагдагчаар татагдсан билээ. Тэдэнд холбогдох хэргийн Эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан өнгөрсөн сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн ч хойшлогдсон. Учир нь яллагдагч Ц.Сандуйн өмгөөлөгч Г. Мөнхбат Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх дээр шүүх хуралдаан давхацсан, тул урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасаныг шүүх хүлээн авч 2019 оны 10 дугаар сарын 07-ний өдрийн 10:00 цагт хүртэл хойшлуулсан юм. Шүүх хурлын дараа А.Сандуй "Урьдчилсан хэлэлцүүлгээр гэрчээр хэн, хэнийг дуудах тухай асуудал яригдаагүй. Гэхдээ гэрчээр Доржзодовыг дуудна. Энэ бол улс төрийн зохиомол гэмт хэрэг гэдгийг хэлмээр байна" гэснээс өөр тайлбар хийгээгүй билээ.
Ц.Сандуй нарыг өнөөдөр шүүнэ

Холбоотой мэдээ

Улс төр · 6 цаг
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Саксони муж улсад айлчилж байна

Улс төр · 10 цаг
Н.Номтойбаяр: Монгол Улс дотоодын болон импортын хүнсний бүтээгдэхүүнд ямар ч тохиолдолд 100 хувийн хяналт тавих ёстой

Нийгэм · 11 цаг
Жаргалантын аманд гарсан түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтраажээ

Бусад · 12 цаг
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

Нийгэм · 13 цаг
Увс аймагт цасан шуурганы үеэр сураггүй болсон эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Нийгэм · 13 цаг

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!