АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс “НВЦ” компанид шалгалт явуулж, ерөнхий захирал Ц.Баатарбилэгийг өнгөрсөн баасан гарагт саатуулсан. “НВЦ” компани нь Хөгжлийн банкны хөрөнгөөс санхүүжсэн төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт, санхүүжилт, эргэн төлөлт болон зээл олгохдоо хууль зөрчсөн эсэхийг АТГ-аас шалгаж буй. Тодруулбал түүнийг 2017 онд Хөгжлийн банкны захирлуудад авлига өгч, 21 сая ам.долларын зээлийг гаргуулсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн гэх. Тэгвэл тус хэрэгтэй холбогдуулан Хөгжлийн банкны Дэд захирал бөгөөд Төслийн санхүүжилт, зээлийн газрын захирлын өрөөнд нэгжлэг хийсэн гэх мэдээлэл манайд ирлээ. Энэ талаар АТГ-аас лавлахад "Өрөөнд нь нэгжлэг хийсэн нь үнэн" гэлээ. Бид энэ талаар эргэн мэдээлнэ.
Хөгжлийн банкны Зээлийн газрын захирлын өрөөнд АТГ-аас нэгжлэг хийжээ

Холбоотой мэдээ

Улс төр · 6 цаг
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Саксони муж улсад айлчилж байна

Улс төр · 10 цаг
Н.Номтойбаяр: Монгол Улс дотоодын болон импортын хүнсний бүтээгдэхүүнд ямар ч тохиолдолд 100 хувийн хяналт тавих ёстой

Нийгэм · 11 цаг
Жаргалантын аманд гарсан түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтраажээ

Бусад · 12 цаг
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

Нийгэм · 13 цаг
Увс аймагт цасан шуурганы үеэр сураггүй болсон эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Нийгэм · 13 цаг

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!