ЭМЯ-наас коронавирусний талаарх ээлжит мэдээллээ хийлээ. ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр  "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавирус халдварын улмаас гурван хүн нас барж, нийт нас баралтын тоо 44 боллоо. Тухайлбал, 44 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 16-нд онош нь батлагдаж, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт эмчлэгдэж байгаад нас барсан бол 51 настай эмэгтэй дөрөвдүгээр сарын 17-нд онош нь батлагдаж, Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барлаа. Мөн дөрөвдүгээр сарын 15-нд онош батлагдсан нэг иргэн нас барсан байна.  

Коронавируст халдварын улмаас 44 хүн нас барсанаас 22 нь сүүлийн 7 хоногт бүртгэгдлээ" гэв.