УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа зам тээврийн ноцтой осол гаргасан байна. Энэ талаар цахим сүлжээнд "ХУД АПУ-н уулзвар дээр 63-.... унц дугаартай nissan teana маркийн машин замын боржур мөргөж явган хүний замруу хашлага давсан. Жолооч нь Ардчилсан намаас нэр дэвшсэн УИХ-н гишүүн Пүрэвдорж байсан ГССҮТ-рүү аваад явсан" хэмээн мэдээлжээ. 

Энэ талаар эх сурвалжаас тодруулахад "Өчигдөр 23 цагийн орчимд УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж согтуугаар тээврийн хэрэгсэл  жолоодож яваад зам тээврийн ноцтой осол гаргасан. Хоёр машин мөргөсөн. Цагдаа нар амжиж ирээгүй бол машин нь дэлбэрэх байсан. УИХ-ын гишүүн Д.Пүрэвдоржийг түргэнээр ирээд аваад явсан" гэлээ. 

Бид энэ талаар эргэн мэдээлнэ.