ЭМЯ-наас “Хөл хориог үргэлжлүүлэх саналыг яамнаас албан ёсоор гаргасан уу” гэх асуултад Эрүүл мэндийн яамны газрын дарга Л.Энхсайхан дараах хариултыг өглөө.

-  Л.Энхсайхан "ЭМЯ хатуу хөл хориог үргэлжлүүлэх бодлого барьж байна. Яагаад гэвэл халдварын тохиолдлын тоо буурахгүй байна. Тохиолдлын тоо нэмэгдэх тусам нас баралт нэмэгдэж байна. Тиймээс иргэдийн зүгээс хатуу хөл хорионыхоо чанарыг сайжруулмаар байна. Хөл хөдөлгөөн их байна. Энэ нь  халдвар тараах эрсдэлийг нэмэгдүүлж байна хэмээн ЭМЯ-ны албан ёсны цахим хуудаст хандаж байгаа. Эдгээр саналуудыг анхаарч үзнэ" гэлээ.