УОК-оос вакцины талаар мэдээлэл хийж байна.

- ЭМЯ-ны дэргэдэх эрдэмтдийн судалгааны баг ажиллаж байгаа. Энэ судалгааны баг 1 болон 2 тунгийн дараа биед хэрхэн эсрэг бие тогтож байгааг шалгана. Үр дүн гармагц ард иргэдэдээ мэдээлнэ. Ер нь дэлхийн нийтээр вакцины бүрэн тун авсны дараа 2-оос 3 долоо хоногийн дараа дархлаа тогтоно гэж үзэж байгаа. Гэхдээ вакцин болгоны эмнэлзүйн хувьд янз бүрийн хувьтай байгаа учир дэлхий даяараа ямар хугацаанд дархлаа тогтож байгаа талаар судалж байна.