УОК-оос дархлаажуулалтын мэдээлэл хийж байна. 

- Маргаашнаас эхлэн нийслэлийн иргэд дархлаажуулалтад хамрагдаж эхэлнэ.   Нийт 120 цэг дээр өдөрт 59 мянган иргэнийг дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөжээ. Ингэхдээ зөвхөн  зар ирсэн буюу 4 дүгээр сарын 9, 10, 11, 12-ны  өдөр вакцины 2-р тунгаа тариулах хуваарьтай иргэд маргааш буюу 4 дүгээр сарын 23-ны өдөр харьяа дүүрэг, хорооны ойролцоо байрлах дархлаажуулах цэг дээр очиж вакцинаа хийлгэх аж. Хорооноос нь яг хаана очиж дархлаажуулалтад хамрагдах тухай дэлгэрэнгүй мэдээллийг өгөх юм байна. 

Харин нөгөөдөр 13,14, 15-ны өдөр, дараагийн өдөр нь 16,17,18-ны өдөр давтан тунгаа тариулах иргэдийг дархлаажуулалтад хамруулах зэргээр хуваарь гаргасан байна. 

Түүнчлэн дээрх цэгүүдэд давтан тунг хийхээс гадна 55 наснаас дээш иргэдийн нэгдүгээр тунг зэрэгцүүлэн хийх аж.