УИХ дахь АН-ын бүлэг өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ.
УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд энэ талаар "Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар УИХ-д суудалтай намууд нэр дэвших эрхтэй. Үүний дагуу УИХ-д 13 гишүүний суудалтай АН төлөөллийн байгууллагаасаа санал нэгтэйгээр нэр дэвшигчээ тодруулж, мөрийн хөтөлбөрийн хамт хүлээлгэж өгсөн. Өнөөдөр 12:00 цагт УИХ дахь АН-ын бүлгийн 10 гишүүн СЕХ-нд ирж материалаа өгөх гэсэн боловч "УДШ дээрээс бидний авсан лавлагаагаар бол та бүхний материалыг өгөх боломжгүй гэх хариу өгсөн. Бид эв нэгдлийн талд байсаар ирсэн. Нөгөө талдаа хамтран ажиллая гэж санал тавьж ирсэн. Гэвч СЕХ эрх баригч хүчний заавраар хөдөлж байна.
УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдээс ҮАБЗ-ийн тэргүүн МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандсан. Түүнчлэн УИХ дахь АН-ын бүлгийн 13 гишүүн өлсгөлөн зарлахаар шийдвэрлэснээ та бүхнээр дамжуулан ард түмэндээ дуулгаж байна" гэлээ.
Хэ хэ манай битон Ганбаа хүмүүсийг мушилзуулаад л
Том ахдаа дээрээ таны найруулсан жүжиг явдаггүй ээ гээд л гүйж очсон байхдаа
Өөрсдөө эвлэлдэн нэгдэж чадахгүй байж дэмийрэхээ болиоч. УИХ-ын гишүүд байна даа нөхөртөө эрхэлж байгаа хүүхэн шиг өлсгөлөн зарлана гэж айлгахаас өөр ухаан орж ирэхгүй байна уу?