ЭМЯ-наас коронавирусний нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд хийсэн шинжилгээгээр  737 хүнээс коронавирус илэрчээ. Шинээр батлагдсан тохиолдлуудын 734 нь дотоодод бүртгэгдсэн байна. Үүний 681 нь нийслэлд, 53 нь орон нутагт бүртгэгдсэн бол эмнэлгээс шалтгаалах гурван тохиолдол батлагджээ.

Нийт халдварын тохиолдлын тоо  43,201 болж байна. Харин 1291 хүн эдгэрсэн байна. Халдварын улмаас 11 хүн нас барсан байна.