УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар БОАЖ-ын сайд Н.Уртнасан Усны нөөц, ашиглалтын өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээллийг танилцууллаа.
УИХ 2012 онд Усны тухай хуулийг шинэчлэн баталж, усны нөөцийг стратегийн үнэт баялаг болохыг тодорхойлон усыг экосистемийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүйгээр боломжит нөөцийн хэмжээнд зөвшөөрлийн механизмаар дамжуулан үр ашигтай, хэмнэлттэй ашиглах зарчмыг тогтоосон. Мөн Монгол орны нутаг дэвсгэрийг усны сав газарт хувааж, сав газрын захиргаадыг байгуулан, усны нөөцийн хамгаалалт, ашиглалтыг тухайн сав газарт менежментийн төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх замаар зохицуулах эрх зүйн үндсийг бүрдүүлсэн.
Монгол Улсад өнөөдрийн байдлаар, УИХ-ын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, 2010 оны 48 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”, 24 дүгээр тогтоолоор баталсан “Ус” үндэсний хөтөлбөр, Засгийн газрын 2013 оны 389 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө” зэрэг бодлогын баримт бичгүүд, усны талаарх харилцааг зохицуулсан 6 гол хууль, 30 гаруй дүрэм, журам, норм, аргачлал, 130 гаруй үндэсний стандарт мөрдөгдөж байна.








Ус уусгүй бол мянган хөгжил яриад яахын Уул уурхай алтыг уухуу битгий малтаад байгаарай Заавал 30 н он хүргэх ямар шаардлага байна Тэртэй тэргүй хөрсний ус түвшин нь доошлоод аюултай нөхцөл үүсчихээд лбайгаа ш дээ Ус сувгийн удирдах газраас удаа дараа яриад л байгаа Усгүй бол амьдрал мөхнө шүү Уул уурхайгаа боддог уян налархай гахайн төмс минь эрүүл саруул ухаан тээгээч өвчтэй юм бол тэр СЭМҮТ дөө оч
Уул уурхайгаа буланд шахсаар бгаад бай ч үгүй банзанд ч үгүй болох вий дээ. Наанатай цаанатай байж авах гээхийн ухаанаар хандах ёстой байх. Гол нь монгол улс хөгжих ёстой.
30ond manaix tsengeg usgui bolox boloxooor yunii uul uurxaid ashiglaxiin beee
Ингэж хууль батлахгүйээ. Яагаад 2030 онд гэж . Маргааш зогсоомоор байна ш дээ.
Duusan bh blgvi
Битгий солиор одоо боль за
Цэнгэнг ус гэснээс газрын гүний ус УБ хотын БГД-ийн дунд голын Нарны хотхоны урд байдаг хашаан дотроос усны хоолойгоор дунд гол руу асгаад л байх юм даа БОЯ харж л байгаа байхдаа .Энэ бас хайран л санагдах юм Барилыг суурь ухаад ус гарахаар нь дунд гол руу асгаад байна л гэж бодсон . Энэ ч гэсэн манай усны нөөцөд нөлөө үзүүлж байгаа дааа