Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээний хэрэгжилтийн хангах зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын баталсан удирдамжийн дагуу дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн Баянгол, Ерөө сумдын нутаг дэвсгэрт энэ сарын 05-ны өдрөөс 12-ны өдрүүдэд ажиллалаа.
Дээрх нэгдсэн арга хэмжээний хүрээнд Сэлэнгэ, Хэнтий, Сүхбаатар, Өмнөговь, Увс, Дархан-Уул, Говь-Алтай, Ховд аймгийн нутаг дэвсгэрт хяналт шалгалтын 11 пост ажиллуулж эхлээд байгаа юм.

Энэ удаагийн хяналт шалгалтаар Ерөө сумын Ялбаг гэх газарт ууланд нуусан болон эзэнгүй орхигдсон, хариуцах эзэнд нь удаа дараа мэдэгдсэн боловч авахгүй байгаа экскаватор 23, ковш 10, бульдозер 1, алт угаах төхөөрөмж 16, ачааны автомашин 3, бусад 4, нийт 57 техник хэрэгслийг “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын 2 авто кран, 1 хүнд даацын тээвэрлэгч механизмыг дайчлан ачиж тээвэрлэн хяналтын постод татан төвлөрүүлж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас лацдаж, байгаль орчны улсын байцаагч, байгаль хамгаалагч нарт хүлээлгэн өгч, дээрх талбайг бүрэн чөлөөлсөн.
Мөн тус сумын “Хорийн даваа” гэх газарт урьд бүртгэлжүүлсэн 13 техник, хэрэгслийг бүгдийг нь, “Өлөнт”, “Харганат” гэх газарт урьд бүртгэлжүүлсэн 54 техник, хэрэгслээс экскаватор 11, алт угаах төхөөрөмж 3, ачааны машин 6, ковш 1-ийг талбайгаас гаргасан.

Хяналт, шалгалтын хүрээнд Ерөө сумын нутаг дэвсгэрт ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 4 аж ахуй нэгжийн үйл ажиллагааг шалгаж Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт заасны дагуу бичиг баримтыг бүрдүүлсний дараа үйл ажиллагаа явуулах зөвлөмжийг өгч, Баянгол сумын нутагт байрлах Нарангийн голын эхэнд голын голдирол өөрчилсөн, хоолой тавьж шороогоор хаасан байсныг засуулж, урсгалыг хэвийн болгосон.
Мөн Ерөө сумын нутаг дэвсгэрт хийгдсэн хяналт шалгалтаар хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийн шинжтэй 4 үйлдлийг илрүүлэн, 1 нөхөрлөлийн үйл ажиллагааг зогсоож, 3 экскаваторын компьютерыг эд мөрийн баримтаар хураан авч, экскаватор 5, ковш 2, алт угаах төхөөрөмж 2, цахилгаан үүсгэвэр 2, ачааны машин 3, нийт 14 техник хэрэгслийг лацдаж битүүмжлэн Экологийн цагдаагийн албанд шалгалтын ажиллагаа явуулж байна.









Сонгууль өгч болохгүй шүү монголчуудаа 2 удаа ирц нь 50% хүрэхгүй бол дахин шинээр сонгууль эхлэнэ. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль 77-р зүйлийг уншаарай. Сонголттой сонгууль болтол хэн ч очиж ирц бүрдүүлж болохгүй цагаан цаас эсвэл бүгдэнгийн бөглөөд хүчингүй болгоод ч өгч болохгүй ирц чинь бүртгэгдэх болно. МАН-н нохойнууд очиж ядаж цагаан цаас өг эсвэл цаасаа хүчингүй болго тэгэхгүй бол өмнөөс чинь өгнө гэж худал мэдээ тарааж ирц бүрдүүлэх гэж хичээж байна. Тэд бас дахин дахин сонгууль явуулж татварын мөнгө, төсвийн мөнгө дэмий үрж байна гэх мэт шалтаг тоочих болно тийм биш юм аа УИХ, ЗГ-т байгаа МАН-н хан өдөр бүр л бидний татварын, төсвийн мөнгийг дэмий үрж байгаа тийм болохоор бүгдээрээ өөрсдийнхөө төлөө шударга сонгууль болтол төсвийн мөнгийг ашиглаж сонголттой сонгууль болтол ирц бүрдүүлэхгүй дахин дахин сонгуулийг эхлүүлэх хэрэгтэй. МАН-н бузар үйлдлийн талаар мэдэхгүй байгаа эмээ өвөө эцэг эх ах эгч хамаатан садны хүмүүсдээ хэл битгий сонгуульд оролц гэж ийм шударга бус сонгуульд оролцож ирц бүрдүүлэх нь таныг бас энэ гэмт хэргийн нэг хэсэг болгож байгаа. Би монгол хүний саруул ухаанд итгэдэг.
Байгаль хамгаалагчид байгалиа хамгаалдаг болохоос машин техник манадаг хүмүүс биш, экологийн цагдаагийнхан өөрсдөө манадаг юм байгаа биз
Зөв шүү
Уул уурхайг бүү оролд! Амьдрах гж ядаж яваа эрчүүдийн охид нь янхан болох ёстой юу?
Уул ухахаа болихоор охид нь янхан болдог юмуу
Байцаагч нар бүгэд мэдэжл байгаашдээээ инээтэй юм
чононд хонь хадгалуулахтай адил зүйл бна. байцаагч нар мэдэхгүй бна ч гэж юу байх вэ дээ
Манайд спиртийг ус болгодог гэх мэт туршлага бий шүү. Нэг өдөр наад теникүүд чинь гипсэн хөшөө болчихсон баых вий дээ
Ухсан тэр их нүхнүүдийг буцааж булуулаж болдоггүй юмуу. Одоо нинжа нар чинь техникээ уулнаас зөөлгөөд авчихлаа, гээд инээд нь хүрээд сууж байгаадаа
маш сайн байна ажилын амжилт
Экска түрээсэлнэ
Huuli irgend vilchildeg bish AANegjid ch adil vilchleh estoi shvv
Asgui dee Uls oron min ezengui yum shig hechneen ch udav daa...!!!
mongolchuud yahav dee hyatad humuusuus gazaraa aviyaaa
Үнэн байгаа даа. . Төртэй улс байна даа. Гэхдээ дэндүү оройтсоон...Сүртэй эхлээд чимээгүй болохвий дээ.
ӨНӨӨХ ГЭРЭЛИЙН ХҮҮГИЙН КОМПАНЫ ХЭРЭГ ИЮУ БОЛСОН ВЭ?
ТОМ жижиг гэлтгүй төрийн баялагаас айхтар айхтар хулгайлдаг юм байна. ХЯНАЛТыг байнга тавьж, хатуухан арга хэмжээ авах ёстой. ЗӨВ байна.
Neeh hudlaa jil bolgon ingedii
tegeed harsan ch haraagui ymshig zugeer bj bhinmuu t1 yum yrih yum
Жинхэнэ том хулгайчуудыг адилхан ингэх хэрэгтэй нөхөн сэргээлт хийхгүй том хулгайчууд зөндөө бгаа шүү
Tnshde
odoo ychirsan hohiroliig tulvvlj tehnik heregsliig ylsiin orlogo bolgon nuhun sergeelt hiilge
Mundag sn bn ene zasag.ingej ajil hiisen bhad demjij bgaach humuusee.