Хүнд хэлбэрийн нуруу нугасны хорт  хавдрын улмаас  шаналж байсан Э.Ананд хүү сайхан сэтгэлт элэг нэгтнүүдийнхээ хандив тусламжаар БНСУ-д эмчлүүлэхээр явсан. Түүний тусгаарлалтын 14 хоног өчигдөр дуусч Сөүл хот дахь Сун Чун Хян их сургуулийн эмнэлэгт хэвтэн эхний шинжилгээнүүдээ өгсөн талаар ээж нь өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн. 

Гэвч муу мэдээлэл бидэнд ирлээ. Цусны дэлгэрэнгүй шинжилгээгээр Э.Ананд хүү нуруу нугасны хавдраас гадна цусны хорт хавдартай болох нь батлагдсан байна. 

Тиймээс Э.Ананд хүү сайхан сэтгэлт монголчуудаасаа дахин нэг тусламжийн гараа сунгахыг хүсжээ.  Одоогоор Э.Ананд хүү Сөүл Самсунг эмнэлэгт хэвтэж байгаа бөгөөд өнөөдрөөс хими эмчилгээндээ орж эхлэх юм байна.