МАН 100 жилийн ойн хүрээнд Монгол Улсын хөгжлийг хөтлөлцөж яваа төрийн бус болон иргэний нийгмийн байгууллага, улс төрийн намуудтай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
Тус байгууллагуудын зүгээс МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй У.Хүрэлсүхийн мөрийн хөтөлбөртэй танилцсаны үндсэн дээр дэмжиж ажиллахаа илэрхийлэн, ийнхүү хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан юм. Энэ удаад “Ардын болон Гавьяат багш нарын холбоо”, “Хөгжлийг манлайлагч сургалтын менежерүүдийн холбоо”, “Эм зүй, боловсрол судлалын нийгэмлэг”, “Сургуулийн нийгмийн ажилтны нийгэмлэг” НҮТББ, “Монголын сумын эмч, мэргэжилнүүдийн холбоо”, “Эрүүл мэнд, хөгжлийн зуун” ассоциаци, “Эм зүй боловсрол судлалын нийгэмлэг”, “Амны хөндийн эрүүл мэндийн төлөө” ТББ, “Болор өлзий” эрүүл мэндийн сан зэрэг эрүүл мэнд болон боловсролын салбарын төлөөлөл болсон төрийн бус байгууллага, иргэний нийгмийнхэнтэй хамтын ажиллагаагаа баталгаажуулав. Арга хэмжээнд МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Эрүүл мэндийн сайд асан, МАН-ын даргын зөвлөх Т.Мөнхсайхан нар оролцсон юм.
МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “МАН энэ удаагийн сонгуульд “Баялагтаа эзэн Монгол” уриатайгаар оролцож байна. Сонгуулийн үндсэн уриа, агуулгыг та бүхэн маань ойлгож хүлээн авснаар дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлэн гарын үсэг зурахаар хүрэлцэн ирсэнд МАН-ын нийт гишүүдийнхээ зүгээс талархаж байгаагаа илэрхийлье. Өнөөдөр ирсэн байгууллагууд бол ихээхэн онцлогтой буюу нийгмийг удирдан манлайлж, сурган хүмүүжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг багш, эмч нарын төлөөлөл.

МАН-ын үндсэн бодлого бол энэ салбаруудыг ихээхэн дэмждэг төдийгүй хөгжүүлэх, дэмжихээс гадна цаашид илүү тогтвортой байлгах тухайд бодлого, үйл ажиллагаагаа чиглүүлж ирснийг та бүхэн мэдэх байх. Цаашдаа ч эмч, багш нарынхаа хөгжлийг илүү дэмжиж, энэ салбаруудад илүү хөрөнгө оруулалт хийж, цаашлаад та бүхнээр дамжуулж, мэргэжлийн боловсон хүчнээ бэлддэг байхад МАН үндсэн бодлогоо чиглүүлж ажиллана. Энэ ч утгаараа МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх даргын мөрийн хөтөлбөрт энэ чиглэл рүү илүү анхаарсан. Ялангуяа эрүүл мэндийн салбарт онцгойлон анхаарч, Монгол Улсын иргэн бүр урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоод хамрагдах боломжтой болохыг онцгойлон оруулсан. Ер нь МАН-аас байгуулагдсан Засгийн газар ард иргэдээ эрүүл мэндийн үзлэгт идэвхтэй хамруулдаг байх, үүний тулд шаардлагатай дэмжлэг хөшүүргийг нь нэмэгдүүлэхийн төлөө үндсэн бодлогоо чиглүүлж ажилладаг.
Жишээлбэл, эрт оношилгоо ямар чухал үүрэгтэй вэ гэдгийг Монголын ард түмэн ойлгож, мэдэрч байгаатай адил үзлэг, оношилгоог бүх төрлөөр урьдчилан хийж чадсанаар илүү эрүүл байж урт наслах боломж нээгдэнэ гэж үзэж байгаа. Мөн МАН-аас нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт боловсролын салбарт Монгол Улсын Ерөнхийлөгчид Үндсэн хуулиар олгосон эрх, үүргийн хүрээнд боловсрол, соёлын салбарыг дэмжиж хөгжүүлэхэд онцгойлон анхаарахаар тусгасан. Энэ ч утгаараа МАН-аас нэр дэвшигч мөрийн хөтөлбөртөө Монгол Улсын бүх сум, хорооны түвшинд нэг нэг шилдэг оюутныг тэтгэлэгт хөтөлбөрт тогтмол хамруулдаг байхаар тусгасан. Ингэж боловсрол, мэдлэгтэй боловсон хүчин бэлтгэснээр тухайн орон нутагтаа эргээд үр өгөөжөө өгдөг байх боломжийг нэмэгдүүлье гэж үзэж байгаа юм.
МАН удаа дараагийн сонгуульд орохдоо иргэний нийгмийн болон төрийн бус байгууллагуудтай хамтарч ажиллах санамж бичгийг байгуулдаг. Ингэснээр Засгийн газрыг байгуулан ажиллах хугацаандаа тухайн санамж бичигт үндэслэн бодлого, үйл ажиллагаагаа хэрэгжүүлдэг. Өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуульд төрийн бус болон иргэний нийгмийн 150 орчим байгууллага МАН-ыг дэмжиж, хамтарч ажиллахаа илэрхийлэн МАН-аас боловсруулсан мөрийн хөтөлбөрт өөр өөрсдийн салбар чиглэлийн бодлогыг тусгуулах чиглэлээр хамтарч ажилласан. Энэ удаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуульд МАН-аас нэр дэвшиж буй У.Хүрэлсүхийн мөрийн хөтөлбөрт та бүхний ирүүлсэн санал, хүсэлт бодлогыг тусгасан” хэмээн онцоллоо. Хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулсан төрийн болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл байр сууриа илэрхийллээ.

“Ардын болон Гавьяат багш нарын холбоо”-ны гүйцэтгэх захирал, Гавьяат багш Янжмаа:- Төрийн тэргүүнээ сонгох хариуцлагатай бөгөөд хүндтэй, маш чухал үед манай холбоо МАН-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж байгаад баяртай байна. Манай холбоо боловсролын төлөө насан туршдаа зүтгэж, нарт ертөнцөд байхгүй нандин сайхан албыг хашиж олон зуун мянган хүүхдийг сургаж хүмүүжүүлсэн гавьяагаараа Ардын болон Гавьяат багш болсон улсууд нэгдсэн учраас нэр хүндтэй бөгөөд гишүүнчлэл сайтай холбоо байгаа юм. Манай холбооныхон МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч У.Хүрэлсүхийг маш их дэмжиж байгаа. Дэмжих болсны үндсэн шалтгаан нь нэр дэвшигч маань боловсролыг их дээдэлдэг хүн юм байна гэж дүгнэсэн. Учир нь хүн ерөнхий боловсролын сургуулийг ганцхан удаа л төгсдөг. У.Хүрэлсүх аравдугаар анги төгсгөсөн багшаараа сурталчилгааны нээлтээ эхлүүлсэн нь үнэхээр багшийг хүндэлдэг, боловсролыг дээдэлдэг хүн юм байна гэж бодсон. Мөн ард түмнийхээ өмнө тулгарч байгаа хүндрэл бэрхшээлээс алийг нь эхэлж шийдэх вэ гэдгийг маш оновчтой эрэмбэлж чаддаг. Үүнээс үзвэл энэ хүн Ерөнхийлөгч болчихвол ард түмнээ гэсэн сэтгэлтэй байж, боловсролыг дээдэлсэн Төрийн тэргүүн болох юм байна гэж бид бүхэн дүгнэж байгаа.
“Амны хөндийн эрүүл мэндийн төлөө” ТББ-ын тэргүүн, анагаах ухааны доктор, дэд профессор Ч.Гантөмөр:- 2020 оны УИХ-ын сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулснаар Монгол Улсын эрүүл мэндийн салбарт он удаан жил шийдэгдэхгүй байсан олон асуудлыг шийдэх боломжтой болж, эхнээс нь ажил хэрэг болгож эхэлснээр энэ салбарт ажилладаг мянга мянган эмч, мэргэжилтнүүдийн талархлыг зүй ёсоор хүлээгээд байна. Тэр ч утгаараа эрүүл мэндийн салбарын жирийн эмч, мэргэжилтнүүд бид энэ бодлогыг цааш нь үргэлжлүүлж, энэ салбарт өөрчлөлт шинэчлэлт авчрахын тулд энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд идэвхтэй оролцож байна. Монгол Улс зах зээлийн тогтолцоонд шилжсэн 30 жилийн хугацаанд ажил хийх, асуудлыг шийдэх гэхээсээ илүү хоорондоо талцан хэрэлдэх нэг нэгийнхээ ажлыг гацаан унагаах нь их байлаа. Энэ их улстөржилт эрүүл мэндийн салбарыг ч тойроогүй бөгөөд өнгөрсөн цаг хугацааны дийлэнхэд манай салбарыг мэргэжлийн бус хүмүүс удирдаж байсан нь үүний баталгаа юм.

МАН-ын бодлогоор энэ салбарт анх удаа эмч хүнийг Эрүүл мэндийн сайдаар томилсныг салбарынхан маш талархалтайгаар хүлээн авсан. Бидний хүсэн хүлээсэн талархлыг Т.Мөнхсайхан сайд хөсөрдүүлэлгүй, маш богино хугацаанд эрч хүчтэйгээр шинэчлэл, өөрчлөлтийг эхлүүлж чадсан. Манай салбарыг одоо ч мэргэжлийн хүн удирдаж байна. Бодлогын залгамж халаа ч энэ тал дээр хангалттай сайн байж амьдралд нийцэх зөв шийдвэрүүдийг гаргаж, бид бүхнийг баярлуулсаар байна. Энэ салбарыг эмч хүмүүс удирдсаны хүчинд эмч нар баг болон ажилласнаар ковидын цар тахлыг богино хугацаанд, хохирол багатайгаар даван туулж байгааг дэлхийд харуулсаар байна.
Иймээс ч эмч мэргэжилтнүүд бид дараагийн улс төрийн хүчний томилсон Ерөнхийлөгч гарч ирж, энэхүү хөгжил шинэчлэлийн ажлыг явуулахгүй зогсоохвий, талцан хэрэлдэж цаг хугацаа алдахвий гэдгээс маш их эмээн, болгоомжилж байгааг хэлмээр байна. Олон жил улстөржиж, хөгжил шинэчлэлээс хоцорч үлдсэн манай салбарынхан улс төрийн тогтвортой байдал, хөгжил дэвшлийн төлөө жирийн эмч сувилагчаасаа эрдэмтэн багш нараа хүртэл МАН-ын дэвшүүлсэн эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн мөрийн хөтөлбөрийг, МАН-ын нэр дэвшигч У.Хүрэлсүхийг дуу нэгтэйгээр дэмжиж байгаагаа илэрхийлье. Алдагдсан цаг хугацааны өртгийг бид төлж дийлэхгүй. Тэр ч утгаараа нэгэнт эхэлсэн хөгжил шинэчлэлийг дуусгаж, эрүүл мэндийн салбараа олон улсын түвшинд хөгжүүлэхийн төлөө бид нэгэн зорилгын дор нэгдлээ. Энэ олон хүмүүсийн итгэлийг зүтгэлээр хариулаарай.








Миний бөөрийг 805,000 доллараар худалдаж авсан Энэтхэгийн Венката эмнэлгийн эмч Уэйн Кёрл DOCTORWAYNECURL@OUTL OOK.COM-д талархал илэрхийлэхийг хүсч буй бүх хүмүүст энэ өдрийн мэндийг хүргэе. Тэд эмч мэргэжилтнүүдээ ирэхээс өмнө эхний хагасын төлбөр болох 403,000 долларыг төлсөн. Ах дүү нар аа, намайг эх орноосоо Энэтхэг рүү аваач ээ, эмнэлэг бол миний замын зардлыг дааж байсан бөгөөд тэд намайг зохих ёсоор асарч, намайг маш сайн эмчилдэг байсан. Би чамд миний биеийн бүх хэсгийг үзүүлж чадах газар байгаасай. Миний системээс нэг бөөрийг нь авч байсан болохоор би үүнийг шархны хажууд хавсаргах байсан бөгөөд хагалгааны дараа өвдсөнгүй, тэд надад үлдэгдэл 402,000 долларыг төлж, эх орон руугаа буцаасан.Миний бөөрийг худалдаж авч, санхүүгийн бэрхшээлээс минь салгасан Венката мэргэжлийн эмнэлэгт үнэхээр талархаж байна, одоо би 2 хүүхэдтэйгээ аз жаргалтай амьдарч, бид аз жаргалтай байна.Энд байна Венката Мэргэшсэн Эмнэлгийн Холбоо барих DOCTORWAYNECURL@OUTL OOK.COM эсвэл P.O Box 27 NewDelhi India эсвэл Whatsapp: +19083082601 эсвэл +447031967810, хэрэв та өөрийн бөөр, эрхтнээ зарахыг хүсвэл хатагтай Арсиан 938.
Хураа!! Хөөх би бол АНУ-ын Раш Цин. Ect банкууд тэтгэлэг олгож эхэлсэнөөрөө идэвхжүүлсэн энгийн зээлийн гүйлгээ, машин, орон сууцны зээлКовид-19-ийн үеэр аж ахуйн нэгж, хувь хүмүүсийг дэмжих зорилгоор 1.5 хувийн хүүнөлөө. Зээлийн хэмжээ 20,000 евро - 250,000 евро Цахим шуудан илгээхSUPPORT @ECTBANKS.COM хаягийн данс хариуцсан ажилтан
Хураа!! Хөөх би бол АНУ-ын Раш Цин. Ect банкууд тэтгэлэг олгож эхэлсэнөөрөө идэвхжүүлсэн энгийн зээлийн гүйлгээ, машин, орон сууцны зээлКовид-19-ийн үеэр аж ахуйн нэгж, хувь хүмүүсийг дэмжих зорилгоор 1.5 хувийн хүүнөлөө. Зээлийн хэмжээ 20,000 евро - 250,000 евро Цахим шуудан илгээхSUPPORT @ECTBANKS.COM хаягийн данс хариуцсан ажилтан
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRA DHAN.UROLOGIST.LT.CO L@GMAIL.COM хая гаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRA DHAN.UROLOGIST.LT.CO L@GMAIL.COM хая гаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802.и
Би тэдний эмнэлэгт 1 бөөрөө мөнгөний төлөө хандивласан бөгөөд хандив өгсний дараа ч эрүүл саруул хэвээр байна.Тэд надад бөөрнийхөө төлөө 780,000 доллар төлсөн. Одоо би бөөрөнд төлсөн 780,000 доллараар өөрийн компанийг байгуулж, би баян, аз жаргалтай хүн болжээ.
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM
Сонгууль өгч болохгүй шүү монголчуудаа 2 удаа ирц нь 50% хүрэхгүй бол дахин шинээр сонгууль эхлэнэ. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль 77-р зүйлийг уншаарай. Сонголттой сонгууль болтол хэн ч очиж ирц бүрдүүлж болохгүй цагаан цаас эсвэл бүгдэнгийн бөглөөд хүчингүй болгоод ч өгч болохгүй ирц чинь бүртгэгдэх болно. МАН-н нохойнууд очиж ядаж цагаан цаас өг эсвэл цаасаа хүчингүй болго тэгэхгүй бол өмнөөс чинь өгнө гэж худал мэдээ тарааж ирц бүрдүүлэх гэж хичээж байна. Тэд бас дахин дахин сонгууль явуулж татварын мөнгө, төсвийн мөнгө дэмий үрж байна гэх мэт шалтаг тоочих болно тийм биш юм аа УИХ, ЗГ-т байгаа МАН-н хан өдөр бүр л бидний татварын, төсвийн мөнгийг дэмий үрж байгаа тийм болохоор бүгдээрээ өөрсдийнхөө төлөө шударга сонгууль болтол төсвийн мөнгийг ашиглаж сонголттой сонгууль болтол ирц бүрдүүлэхгүй дахин дахин сонгуулийг эхлүүлэх хэрэгтэй. МАН-н бузар үйлдлийн талаар мэдэхгүй байгаа эмээ өвөө эцэг эх ах эгч хамаатан садны хүмүүсдээ хэл битгий сонгуульд оролц гэж ийм шударга бус сонгуульд оролцож ирц бүрдүүлэх нь таныг бас энэ гэмт хэргийн нэг хэсэг болгож байгаа. Би монгол хүний саруул ухаанд итгэдэг.
Энэ олон ТББ бол худлаа шуудээ!!!