Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал ирэх сард ашиглалтад орно. Гэвч тус онгоцны буудлыг хоттой холбосон 140,3 сая ам.долларын өртөгөөр  баригдсан авто замд цууралт үүсжээ. Уг замыг 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр улсын ашиглалтад оруулсан ч одоог хүртэл нээгээгүй байгаа юм.

Энэ талаар  тус яамны Авто замын бодлогын зохицуулалтын газрын дарга Д.Загдраднаа: 

- Автозамын барилгын ажил 2016 онд эхэлж 2019 оны есдүгээр сард дууссан. Өнгөрсөн жил зам дээр дагуудаа хагарал гарсан. Эвдрэлийн шалтгааныг тогтоохоор Зам тээврийн яам гүйцэтгэгч болон төслийн зөвлөгч компанитай хамтран Ажлын хэсэг гарсан. Одоогоор хагарлын шалтгаан тодорхойгүй байна. 

Цууралт нь 115 метр, 50 орчим см хүртэлх гүнтэй. Хагарлыг хэрхэн засах талаар гүйцэтгэгч компани аргачлал төлөвлөгөөгөө гаргаж байгаа. Улсаас ямар ч хөрөнгө гарахгүй гэлээ.