Одоогоос 14 хоногийн өмнө Ардчилсан нам (АН)-ын 4:11 уулзалтын үеэр санал тоолох хар машиныг хакердсан хэмээн иргэн Г.Ган-Очир мэдээлсэн.

 Тэрбээр "Хүмүүс санаж байгаа бол 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Төв аймгийн 88 хэсгийн хороон дээр сонгуулийн санал тоолох машин гацсаны улмаас саналыг гараар тоолсон. Энэ яагаад гацсан бэ гэвэл өмнөх үндсэн программ нь сонгуулийн санал өгөх цаасан дээр бар код байдаг байсан. Тэр бар кодыг далий юм уу, буруу хэвлэх юм бол цаасаа танихгүй, уншдаггүй байсан. 2020 оны УИХ-ын сонгууль, мөн орон нутгийн сонгууль ямар ч бар кодгүй цаасаар санал авч, ялуулах нэр дэвшигчийг гаргаж ирсэн” хэмээн мэдэгдсэн.

 Тэгвэл цагдаагийн байгууллагаас Г.Ган-Очир эрэн сурвалжилж эхэлжээ. Түүнийг хуурамч мэдээлэл тараасан гэх үндэслэлээр ийнхүү шалгаж эхэлсэн байна.