Цагдаагийн ерөнхий газар болон Сэтгэцийн эрүүл мэндийн төвөөс PUBG, DOTA-2, CSGO тоглоомыг Монгол Улсаас хандалт хийх эрхийг хаалгах хүсэлтийг Харилцаа холбооны зохицуулах хороонд гаргажээ.
Учир нь Цагдаагийн байгууллагын гэмт хэргийн статистик мэдээгээр Монгол Улсад сүүлийн 3 жилийн байдлаар 2620 хүүхэд гэмт хэрэг үйлдэж, 4467 хүүхэд гэмт хэрэгт өртөж хохирсон байна.
Өөрөөр хэлбэл дунджаар 1100 орчим хүүхэд гэмт хэрэг үйлдэж, 1700 орчим хүүхэд гэмт халдлагад өртөж, амь нас эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирчээ. Цагдаагийн ерөнхий газраас Дотоод хэргийн их сургуулийн эрдэмтэн, судлаачидтай хамтран “2018-2020 онд хүүхдээс үйлдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцөл”-ийг судлахад цахим тоглоом, дэлгэцийн донтолтын улмаас болон эцэг, эхийн хараа хяналт сул байдлаас үүдэн бусдын эд зүйлийг хулгайлах, дээрэмдэх, залилан мэхлэх, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг ихэвчлэн үйлддэг гэсэн дүгнэлт гарсан байна.
Түүнчлэн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв “Цахим тоглоомонд донтсон үед үзүүлсэн тусламж үйлчилгээний өнөөгийн байдалд хийсэн судалгаа”-нд үндэслэн дүгнэлт гаргажээ.
Тус дүгнэлтэд “цахим тоглоомд донтсон хүүхэд, өсвөр үеийнхэн сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахгүй байх нь хожим насанд хүрсэн хойноо ч нийгэм-сэтгэл зүйн олон асуудалд өртөж, сэтгэцийн, биеийн, нийгэмд учрах хор хөнөөл, эмгэгтэй болж, хүчирхийлэл үйлдэх эсвэл хүчирхийллийн золиос болох эрсдэлтэй" болохыг дурджээ.
Тухайлбал, тоглоомонд донтсоноор бие хүний эмгэгтэй буюу хаана ч, хэнтэй ч таарахгүй зан авиртай болох, нойрны эмгэг, архаг ядаргаатай болох, нүд, толгойн өвчтэй болох, хичээлээ тасалж, хичээлдээ сонирхолгүй, идэвхгүй, залхуу болох, сургууль завсардах, хичээлийн хоцрогдол үүсэж, оюуны хоосролд орох, гадуур дэмий тэнэх, хүчирхийлэл үйлдэх эсвэл хүчирхийллийн золиос болж, хэрэг төвөгт орооцолдон, гэмт хэрэгтэн болох зэрэг эрсдэлтэй болохыг СЭМҮТ-өөс анхааруулсан байна. Тиймээс хүчирхийллийн агуулгатай, тулаантай PUBG/mobile legend, DOTA-2, CSGO цахим тоглоомыг хаалгах нь зүйтэй гэсэн зөвлөмж өгсөн байна.



Huuhedteige togloj chadahguj harj chadahgui bj ni asuudlar yamarj nemergui shuude ni dunelt hiisen hvmvvses yadaj 80 huvi ni huuhedtei bolon gertei her ih zav gargadagin bjej bas gemt heregt orson huuhdud aav eej taige 24tsagin heden tsagin tsug bsanin bijej tegd naad dunelt ntr balai yuma gargaj urgun bariaj
buur haalgyi todorhoi tsagaar togluulval yaah bol buur haachuul demii l de bas
Horiglovol ulaml dontdog yum baigazde
Horiglohor tsugta togloch
nice
Ta nar huuhedte ge togloj uzsen yumu
Huts2
Хүүхдүүд бол өөрөө хэрэглээгээ зохицуулж чадахгүй байгаа учраас хаах хэрэгтэй. Нийгэмд ямар ч нэмэргүй ач холбогдолгүй зүйлд их донтож байна
Hi. Lalraa
Маш зөв шүү хаасан дээр
Za zlaa
уучлаарай тоглоом ямар ч буруугүй та нар өөрсдөө л буруутай. тэдэнтэйгээ харьц ярилц цагийг хамт өнгөрөө.
North korea be like
Хязгаарлаж хориглох нь Маш зөв. 17 настай тоглоомонд донтсон хүү эгчийгээ "хоолоо хий" гэж хэлсний төлөө зэрлэгээр алсан хэргийг мартлаа гэж үү. Хүүхдээ утсаар саатуулна, чөлөөт цагийг нь өнгөрүүлнэ гэвэл хүүхдээ алж байна л гэсэн үг.
Алхам алхамаар дарангуйлал тогтсоор байна
Hogiin llrud
bitgii shaa
Мааааааш зөв. Хаа хаа
Mash zuw
Tovch.mn bol ХОГ
Тэнэг юм ярихаа боль
Mongol uls butsaad daranguilal sots niigemruugee alham hiih geed bgaa ium uu daa
Т