Ерөнхийлөгчийн сонгуульд Зөв хүн электорат эвслээс нэр дэвшигч Д.Энхбат коронавирусний халдвар авсан нь батлагдсан. Улмаар тус эвслийн зүгээс сонгуулийн сурталчилгаагаа цахимаар хийхийг бусад нэр дэвшигчдэдээ хандан уриалсан. 

МАН-ын зүгээс уг уриалгыг хүлээн авчээ. Улмаар коронавирусийн халдварын эрсдэл нэмэгдэх аливаа хэлбэрийн сонгуулийн сурталчилгааг өнөөдрөөр зогсоож байгаагаа мэдэгдсэн байна.

 Цаашид зөвхөн цахимаар болон хэвлэл мэдээллийн сувгаар сурталчилгаа үргэлжлүүлнэ гэж МАН-ын генеск Д.Амарбаясгалан жиргэжээ.