Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт 07:00 цагт эхэлсэн. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас тус намын дарга У.Хүрэлсүх, Ардчилсан намаас С.Эрдэнэ, “Зөв хүн электорат” эвслээс “Датаком” ХХК-ийг үүсгэн байгуулагч Д.Энхбат нар нэр дэвшиж буй.
Нэр дэвшигч Д.Энхбат коронавирусийн халдвар авсны улмаас өчигдөр зөөврийн хайрцгаар саналаа өгсөн бол нэр дэвшигч С.Эрдэнэ өнөөдөр Баянгол дүүргийн 20 дугаар сургуулийн санал авах байранд саналаа өгөх аж.
Харин нэр дэвшигч У.Хүрэлсүх Засгийн газрын хэвлэлийн албаны дарга Ц.Ганзоригтой хамт өглөө эрт 07:40-д 48-р сургууль дээр очиж саналаа өгчээ.








Баяр хүргэе танд итгэж байгаа шүү энэ нэг хэдэн хөлсны лалрууд байх юмаа
Энэ зураг нь 20 оны сонгуулийн зураг бна. Бас л но той бна шүү
Уйлнаа чи
Амжилт хүсье