Электрон тамхи сайн, муу, уламжлалт тамхи хор ихтэй эсхүл багатай гээд л хүн бүр өөрсдийн уншсан сэдвийн хүрээнд өөр өөр мэдээ дамжуулж, одоо яг алиныг нь сонгохоо мэдэхгүй харьцуулж байвал та энэхүү нийтлэлд анхаараарай.
Ийнхүү харьцуулалт хийхэд орчин үеийн залуус яагаад электрон тамхи сонгох болсныг ойлгоно. Гэвч хамгийн аюулгүй бас хямд эрүүл арга зам нь тамхи татахгүй байх билээ.
Уламжлалт тамхи болоод электрон тамхины гол ялгаа юу вэ?
Уламжлалт тамхи навч, өвсөн ургамлын шинж чанартай найрлагыг шатааж никотин ялгаруулдаг бол электрон тамхи нь шингэнийг халааж никотин ялгаруулдаг онцлогтой. Хэдийгээр никотин нь донтуулагч бодис ч электрон тамхины никотин ялгаруулах нь уламжлалт тамхинаас хөнөөл багатай учир хүмүүс электрон тамхийг зөвлөдөг.
Тэгвэл уламжлалт тамхи, электрон тамхи хоёрын ялгааг харьцуулан үзэцгээе.
Хор хөнөөлийн хувьд:
Уламжлалт тамхи нь өвс, навчин гаралтай найрлагыг шатааж, хэдэн мянган төрлийн хорт бодис ялгаруулдаг бол электрон тамхи нь шингэн никотин, амт үнэр оруулагч найрлагуудыг халааж никотин ялгаруулдаг.
Тамхидалтаас үүдэлтэй өвчлөлийн ихэнх нь уламжлалт тамхитай холбоотой байдаг бол электрон тамхинд агуулагддаг химийн элементүүд бага тул эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө мэдэгдэхүйц бага байдаг.
Жишээлбэл AНУ-д 2020 онд тамхинаас шалтгаалсан үхэл 480.000 байсан цахилгаан тамхинаас шалтгаалсан үхлийн тохиолдол 60 байсан байна.
Гэхдээ ихэнх улсад 21 наснаас доош насныхан хэрэглэхгүй байхыг зөвлөдөг гэдгийг битгий мартаарай.
Мөн гарал үүсэл нь тодорхойгүй, олон улсын стандарт хангаагүй хуурамч цахилгаан тамхи хэрэглэх нь эрүүл мэндэд асар хортой, эрсдэлтэй байдаг учраас сонголт хийхдээ анхаарах хэрэгтэй байх нь.
Электрон тамхи нь огт аюулгүй сонголт биш боловч уламжлалт тамхитай харьцуулбал хөнөөл багатай гэдэг нь тогтоогдсон.
Никотины агууламжийн хувьд:
Электрон тамхи, уламжлалт тамхи аль аль нь никотин ялгаруулна. Ялгаа нь никитоныг хэрхэн ялгаруулж байгаа аргад нь оршино. Уламжлалт тамхины хувьд никотины хэмжээ нь өдөрт татах ширхэгээс, хэрхэн татахаас(уушгилах эсхүл сорох) хамаарна. Харин электрон тамхины хувьд хүн өөрөө хэр их никотины агууламжтай байлгахаа сонгож болдог юм.
Энгийн шатааж хэрэглэдэг янжуур тамхинд угаарийн хий, хүнцэл, метан, бохь гэх мэтчилэн хүний биед сөрөг нөлөөтэй 7500 гаруй төрлийн химийн элементүүд байдаг. Цахилгаан тамхи нь шингэн төлөвт никотиныг халааж ууршуулах зарчмаар ажилладаг тул дээр дурьдсан химийн элементүүд багтдаггүй бөгөөд 35% бага химийн элемэнтүүд байдаг.










Llrin boomeruudee angli hel bval googledeel uzchih ta nar uursdu ene niigem hor gedegee medhu
бас л мангө ...ер нь хүн архи тамхи идэж уухаа тохируулахгүй бол тамхи татдаггүй ч нил өвчнии үүр болдог ...шууд хэлэхэд мэдрэмжгүы хүмүүс ихэнх нь хууч өвчтэй өвдөмтгии ...өвдснөө өөрөөсөө биш бусад руучихдэг тэр тэглээ эмч буруу эчиллээ гээд шууд та өөрөө буруутай .....хэтрүүлэх юм бол бүх юм хортой ...чихэр ч хортой давс ч хортой ...жишээ ....давстаы цай уудаг хүнииг мэднэ тэр хлдоодны хавдар туссан ердөө давс төрсөн цагаасаа элээд давс эцэг эх нь багаас нь эцэг бас л ходоод .. хүиүүсииг ажиглаад л баыхад хөдөөниихөн илүү их өвчлөмтгии ердөөсөө иджх юм .....уг нь эрүүл агахрт маш саын биетэй баых гэж боддог баысан 90онд ажигласан хотынхоос илүү их өвчтэй ...эмнэлэгт шинжилгээ өгсөн хүмүүс ...цөс ходоод элэг гээд ...өөх тос ....их муудсан хоносон хоол...ниитээрээ ........тэрнээс энэ тамхииг татаад эрүүл болно гэж үгүй ....ерөөсөө шууд гарах багасгах эрзүл агаар эрүүл бага чанартай эрүүл хүнс ...сэтгэл санаа өадрөг бол хүн арай нэг өөр болно ..иим болоход маш хэцүү хүнии тархи ухаанаар явагдана ..ухаангүй бол нэмэргүй ......хөгшин болсон ч ухаан суугаагүй хүмүүс маш их бн
Энгийнээсээ хортой пэээцдаа шүү дээ, энэ чинь.
Худлаа шаагаад бай. Адилхан хортой хогийг худлаа битгий рекламдаад бай.