Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаар болон дархлаажуулалттай холбоотой асуудлыг танилцуулжээ.

Тодруулбал, тус яамнаас ирэх долоо хоногт 12-15 насны хүүхдүүдийг дархлаажуулахаар төлөвлөсөн байна. 

Энэ талаар  Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Эмийн хатуу зохицуулалттай улсууд 12-15 насны хүүхдүүдээ Pfizer вакцинаа дархлаажуулж эхэлсэн. Монгол Улс тодорхой судалгаануудыг хийж, үйлдвэрлэгч компаниас зөвлөмж авсан. Зөвлөмжид 12-15 насны хүүхдүүдийг дархлаажуулах боломжтойг тусгасан байгаа.

Мөн Даваа гарагт ДЭМБ-ын холбогдох байгууллагуудад хүсэлт тавьж, зөвшөөрлийг аваад байна. Албан ёсны зөвлөмж нь энэ долоо хоногт ирнэ. Иймд ирэх долоо хоногийн Даваа гарагаас эхлэн 12-оос дээш насны хүүхдүүдийг дархлаажуулна” гэлээ.