ЭЕШ-ын зохион байгуулалттай холбоотой асуудлаар БШУ-ы сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийж байна.
Л.Энх-Амгалан: Элсэлтийн Ерөнхий шалгалтыг улс даяар долдугаар сарын 1-4-ний өдрүүдэд авахаар төлөвлөж байсан ч коронавирусний халдварын нөхцөл байдлын улмаас хойшлуулах тушаал гарлаа. Засгийн газраас наймдугаар сарын эхэнд зохион байгуулах шийдвэрийг гаргалаа. Тодорхой товыг долдугаар сарын 10-нд зарлана.
Хэд, хэдэн шалтгааны улмаас Элсэлтийн Ерөнхий шалгалтыг хойшлуулах шийдвэр гаргасан. Тухайлбал, Элсэлтийн Ерөнхий шалгалт өгөх 40420 хүүхдээс өнөөдрийн байдлаар 1500 нь халдвар авч, нэгдүгээр хавьтагч болсон байна.
Түүнчлэн ЭЕШ-ыг зохион байгуулалтад нийтдээ 9620 багш оролцох тооцоо гарсан ч багш нар коронавирусийн халдвараар өвчилсөн мэдээ байна. Тухайлбал, 21 аймагт 66 багш очиж ажиллахаар төлөвлөж байсны 10 гаруй нь халдвар авсан байна.
Мөн сумдаас аймагт ирж шалгалт өгөх 7600 орчим хүүхэд байгаа. Гэвч өнөөдрийн байдлаар есөн аймагт хөл хорьж, хөдөлгөөнийг хаасан байгаа нь шалгалтыг хойшлуулахад хүргэлээ" гэлээ.








nice post, thank you for sharinguipath training
Ард түмэн нь айдас түгшүүр, хагацал зовлон дунд зүдэрч байхад хуулийн дээрэм,хулгайг хослуулан төриын толгойд заларсан Хүрэлсүх наадам нээж сагсуурах гээд ухаан алга..Ард түмний цэнгэл наадмыг амин хувийн шуналаасаа болж тасалдуулсан Хүрэлсүх тэр мангар царайт Оюунэрдэнэтэйгээ авгаы хүүхэдтэйгээ Сю.Шү.Жан.Б