Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрэн эрхийн хугацаа маргааш дуусгавар болно.  Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2021.06.24/ зарлиг гаргаж, ял эдэлж буй 13 хүнд уучлал үзүүлж, зарлиг гаргажээ. Тодруулбал, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир нарын 13 хүнд уучлал үзүүлсэн байна. Зарлиг үдээс хойш 17 цагийн үед гарч,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас дээрх 13 хүнийг сулласан байна.