#Шууд: ЗТХ-ийн сайд Л.Халтар Дарханы замын бүтээн байгуулалттай танилцаж байна...
- Улаанбаатар-Дархан чиглэлийн нийт 204.11 километр замын бүтээн байгуулалтын ажил Азийн хөгжлийн банк болон Европын сэргээн босголтын банкны тусламжтайгаар хэрэгжиж байна. Өнөөдрийн байдлаар 113 км замын ажил дуусч, зорчих боломжтой болсон ч 300 гаруй тэмдэг тавих шаардлагатай ч цар тахлын улмаас үлдсэн материалыг татан авч чадахгүйд хүрсэн байна.
Азийн хөгжлийн банкнаас хоёр, дөрөвдүгээр багцыг цуцалсан. Хоёрдугаар шатны ажил гүйцэтгэгчгүй байгаа. Зам, тээврийн хөгжлийн яамнаас тендер зарлаж, саналаа Азийн хөгжлийн банкинд хүргүүлсэн ч Азийн хөгжлийн банк өмнөх тендерүүдээ цуцласны дараа санхүүжилтээ өгөх саналтай байгаа юм билээ. Өмнөх гүйцэтгэгчид бүгд Хятадынх байсан.
Тиймдээ ч 1000 гаруй хүн бүтээн байгуулалтын ажилд оролцох байсан ч цар тахлын улмаас ирж чадаагүй. Замын ажлыг 2022 оны арванхоёрдугаар сараас өмнө дуусгахаар төлөвлөж байна" гэв.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!