Түрээслээд өмчлөх орон сууцанд хамрагдсан зорилтот бүлгийн иргэд ЗГ-т шаардлага хүргүүлж 8 дахь өдрөө сууж байна.
- Бид Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад хугацаатай шаардлага өгсөн. Өнөөдөр хариугаа авах эцсийн хугацаа. 2016 онд зорилтод бүлгийн иргэд түрээсийн орон сууцад ороход 1м2 нь сая 280 байсан. Гэтэл 4 жилийн дараа сая 880 болгосон тогтоол гаргачихсан байна. Тиймээс бид өнгөрсөн 5 жил төлбөрөө орон сууцны урьдчилгаандаа суутгаад, 15 жилийн хугацаанд өөрийн гэсэн өмчтэй болчихмоор байна. Учир нь бид чинь зорилтод бүлгийн хүмүүс шүү дээ. Уг нь энэ асуудлыг аль 2020 оны 12 дугаар сарын 1-ний дотор шийдвэрлэх үүргийн одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд чиглэл өгч, захирамж гаргаж байсан. Гэтэл өнөөдрийн хүртэл шийдвэрлээгүй тул аргагүй эрхэнд суулт зарлаж, шаардлагынхаа хариуг хүлээгээд 9 хонож байна.
-Ерөнхийлөгчөө, ядарсан иргэд чинь гудамжинд туйлдах нь. 8 сар боллоо, түрээсийн гэрээ дууслаа. Хөөгдөх юм уу яах юм бол. Захирамжнийхээ биелэлтийг эргэж хараачээ.
-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга байхдаа бид нарын ажлыг сайн мэдэж байсан. ТОСК бусармаг ажиллагаа, хөрсөн дээрээ буугаагүй шийдвэрүүдийг бүгдийг нь мэдэхийн дээдээр мэдэж байсан хүн. 800 өрх, 8000 орчим иргэд гудамжинд гарах дээрээ тулаад байхад ордонд дотроо зүгээр суусаар байна гэв.
Tureesleed umchleh iron suutsiig Nalaih Baganuur Bagahangaid Barival ajilguidel buurch tuvlerel saarah bus uu
Энэ хэд зорилтот бүлэг болохоор нь харж үзэх ёстой юм шиг буруу яриад байхын тийм биш Хамгийн гол нь тээр жил баригдаад ашиглалтанд ороод гэрээ нь хийгдээд төлбөр нь төлөгдөөд явж байсан байрны үнэ яахаараа өөрчлөгдөх ёстой юм засаг ингээд өөрсдөө барилгын ханш албаар өсгөх сонирхолтой нь харагдаж байна шд. Тэгээд гэрээгээ үндэслэлгүй зөрчиж бн.