ЭМЯ-наас коронавируст халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна. Сүүлийн 24 цагт халдварын 2939 тохиолдол илэрч, арван хүн нас баржээ. Батлагдсан тохиолдлуудын 1404 нь Улаанбаатарт, 1534 нь орон нутагт бүртгэгдсэн бол 21-40 насны 1, 41-60 насны 1, 61-80 насны 5, 80 дээш насны 3 хүн нас барсан байна.
Нийт нас баралт 983 болжээ.
Өнгөрсөн хоногт 4825 иргэн эдгэрч, тусгаарлалтаас гарчээ.
- Хөнгөн 12988
- Хүндэвтэр 5715
- Хүнд 1684
- Нэн хүнд 315 иргэн эмчлүүлж байна.
Хэвтэн эмчлүүлж буй 20702 иргэний 3274 нь хүүхэд, 1075 нь жирэмсэн эх байна. Гэрийн хяналтад 42056 иргэн байна.









Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!