Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргаа, Идэр сумын Засаг даргын Тамгын газар, “Хандгайн нүүр” ХХК болон орчны бүсийн иргэд хамтран уулзалт зохион байгуулж, байгаль хамгаалал, аялал жуулчлалын зохистой менежментийг хэрэгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр болжээ.
Сүүлийн жилүүдэд Отгонтэнгэрийн байгалийн цогцолборт газар, Тахилтын хүрхрээ, Ногоон нуурыг зорих дотоод, гадаадын жуулчдын тоо эрс нэмэгдэж буйтай холбоотойгоор байгалийн унаган төрхийг хадгалах, аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэх зорилгоор төр, хувийн хэвшил, орон нутгийн иргэдийн хамтын ажиллагааг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
Энэ ажлын хүрээнд долоодугаар сарын 29-ний өдөр орчны бүсийн иргэдийн санаачилгыг дэмжин “Хандгайн нүүр” ХХК-ийн санхүүжилтээр Ногоон нуурын эрэг орчимд 400 ширхэг төмөр бетон хамгаалалтын дөмбө суурилуулжээ.
Ингэснээр автомашины хөдөлгөөнийг тодорхой бүсэд хязгаарлаж, хөрсний доройтол, ургамлын бүрхэвчийн эвдрэл, байгалийн тогтоцод учрах сөрөг нөлөөллийг бууруулахын зэрэгцээ тусгай хамгаалалттай газрын экологийн тэнцвэрийг хадгалахад бодит хувь нэмэр оруулах юм.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!