Он гарсаар обьектын гал түймрийн 1834 тохиолдол бүртгэгдэж, 86 том хүн,  15 хүүхдийн амь намыг аварчээ. Гал түймэрт 45 иргэн /том хүн 27, хүүхэд 12, өөрийгөө шатаасан 5 том хүн/ өртөж нас барж, 31 иргэн түлэгдэж, , 30 иргэн угаартсанаас, 1 иргэн угаартаж нас барж, 1008 мал хорогдсон байна. 

Өчигдрийн байдлаар нийслэлд гал түймрийн 1, орон нутагт гал түймрийн 6, мэдээллийн 1 тохиолдол бүртгэгджээ. 

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 07 дугаар хорооллын 07 дугаар байранд /2021-09-14-ний 10:57 цагт/ айлын тагтан дээр гал гарч байна гэсэн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн алба хаагчид ажиллан иргэн А-гийн 42 метр2 байрны тагтан дээр зөөврийн хийн тулга шатаж байсныг унтраасан.

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Хөшөөт 9 дүгээр баг /аймгийн төвөөс баруун хойд зүгт 84 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 2 км/-т иргэн Н-ийн хашаанд хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлагаар /2021.09.14-ний 11:05 цагт тус аймгийн Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж, иргэн Н-ийн хураалттай 28 боодол өвс шатаж байсныг унтраасан.

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн 11 дүгээр байрны гадна автомашин шатаж байна гэсэн дуудлагаар 2021.09.14-ний өдрийн 11:38 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчид иргэн С-ийн “Фотон БЖ-5036” загварын суудлын автомашины бүхээгний дотор тал шатаж байсныг унтраасан.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн “Баянмөнх” хорооллын 01 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагаар /2021.09.14-ний 12:39 цагт/ тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн алба хаагчид ажиллаж иргэн Б-гийн 8х10 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг унтраасан. Тус гал түймэрт иргэн О /14 настай, эмэгтэй/ угаартсан байсныг аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн төв 103-т хүлээлгэн өгсөн.

Төв аймгийн Мөнгөнморьт сумын Булаг багийн 13 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагаар /2021.09.14-ний өдрийн 13:58 цагт/ тус аймгийн Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар ангийн алба хаагчид ажиллаж иргэн Л-ийн 8х6 метрийн хэмжээтэй байшингийн дотор тааз шатаж байсныг унтраасан.

Увс аймгийн Наранбулаг сумын Алдар 1 дүгээр багийн “Зостын хөтөл” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 52 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 38 км/-т /2021.09.15-ны 00:15 цагт/ иргэн Б-гийн “УАЗ-469” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагаар /2021.09.15-ны 01:05 цагт/ тус аймгийн Наранбулаг сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан 5 хүн, 1 автомашинтай очиход автомашин бүрэн шатсан байсан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Баруун Алтан Өлгийн 29 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагаар /2021.09.15-ны 02:15 цагт/ тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан очиж иргэн Ц-гийн 5 ханатай гэр, эд хогшил шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.