Улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд шинээр 2,851 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Батлагдсан тохиолдлуудын
- 1,683 нь нийслэл хотод,
- 1,168 нь орон нутагт бүртгэгджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 277,997 болж нэмэгдэж байна.
Харин коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны 11 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Мөн хугацаанд 5,211 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 21,532 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 57,490 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!