Тогтоол усанд хүүхэд живсэн хэрэг гарчээ. Тодруулбал Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Туяа багийн “Нугын тохой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 15 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 36 км/-т тогтоол усанд хүүхэд живсэн тухай дуудлага 09.20-ны өдрийн 13:48 цагт Онцгой байдлын байгууллагад иржээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 15 км замыг туулан 15:46 цагт очиход 13 настай эрэгтэй Д 2-3 метрийн гүнтэй ухсан карьерын тогтоол усанд живсэн байжээ.
Аврах баг 21 минут ажиллаж цогцсыг гарган аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчид шилжүүлэн өгсөн байна.








toiruulaad yum hum tavidgu muu ydj tuuz tatdgu