Улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд шинээр 3,361 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Батлагдсан тохиолдлуудын
- 1,540 нь нийслэл хотод,
- 1,821 нь орон нутагт бүртгэгджээ.
Харин коронавируст халдварын улмаас 21-40 насны 1, 41-60 насны 2, 61-80 насны 9, 80 аас дээш насны 1 хүн нийт 13 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Ингэснээр нийт нас баралт 1086 боллоо.
Мөн хугацаанд 5286 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 22,204 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 4000 нь хүүхэд байгаа бол 1363 нь жирэмсэн эх байна. 66345 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна.









Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!