Хилийн 0285 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч, дэд түрүүч Ц.Цэнд-Аюуш наймдугаар сарын 10-ны өдөр ОХУ-ын талаас зургаан иргэн хил зөрчсөнийг илрүүлэн саатуулсан талаар мэдээлсэн.

 Тэгвэл дахин хил зөрчигчдийг саатуулжээ. Дорнод аймгийн Халхгол суман дахь хилийн 0198 дугаар ангийн хариуцсан хэсгээр есдүгээр сарын 02, 11-ний өдрүүдэд БНХАУ-ын талаас хил зөрчиж ирсэн хоёр удаагийн таван иргэнийг хилчид илрүүлэн саатуулжээ.

 Дээрх иргэдийг холбогдох хуулийн байгууллагад шилжүүлэн өгөөд байна.