БНХАУ-аас импортолсон шатахууныг Замын – Үүд дээр буулгах, Улаанбаатар хот руу татан авахаар ажиллаж байна. 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Замын-Үүдийн боомтоор БНХАУ-аас импортлох шатахуун ачсан вагонцистерныг яаралтай татан авах  ажлыг яаралтай, шуурхай зохион байгуулахыг холбогдох хүмүүст үүрэг болгосны дагуу АМГТГ-ын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр Замын-Үүдэд ажиллаж байна.

Одоогоор орж ирсэн 2500 тонн буюу 50 вагонцистерн шатахууныг шилжүүлэн ачуулахаар Замын- Үүдийн шингэн түлш шилжүүлэн ачих байгууламжинд буулгаж байна.

Монгол Улс ойрын хугацаанд БНХАУ-аас нийтдээ 43440 тн 723 вагонцистерн шатахуун импортлоно.