ЭМЯ-наас коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд шинээр 1,991 тохиолдол бүртгэгдэж, 6,848 иргэн эдгэрчээ. Батлагдсан тохиолдлуудын 1043 нь Улаанбаатарт, 945 нь хөдөө орон нутагт, 3 нь зөөвөрлөгдсөн байна.
ЭМЯ-наас өгч байгаа мэдээллээр сүүлийн өдрүүдэд орон нутаг дахь халдвар буурч байна. Тодруулбал Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Увс, Ховд аймагт халдвар бүртгэгдээгүй бол Баян-Өлгий 10, Хөвсгөл 20, Дархан-Уул аймагт 30 тохиолдол илэрсэн байна. Харин Дундговь 170, Хэнтий аймагт 175 тохиолдол илэрсэн нь хамгийн өндөр тохиолдол болжээ.
Түүнчлэн өнгөрсөн хоногт 19 хүн нас баржээ. 61-80 насны 16, 80 дээш насны 3 хүн буюу 10 эмэгтэй, 9 эрэгтэй хүн нас барсан байна. Тэдний 18 нь архаг хууч өвчтэй, ковидын хавсарсан шинж тэмдэгтэй байсан бол нэг нь ковидын шалтгаанаар өөд болжээ.









Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!