#ШУУД: УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Х.Булгантуяа нар маргаан дагуулсан “хөрөнгө оруулалтын тухай хууль”-ийн асуудлаар мэдээлэл хийж байна.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: 

- Монгол улсад 500 мянга, 1 сая ам долларын хөрөнгө оруулалт хийсэн хэнд ч байнгын оршин суух эрх үүсдэггүй. Визний асуудлыг Гадаад харилцааны яам, ХЗДХЯ, Гадаадын иргэн харьяатын газар зохицуулдаг. Эдгээр газрууд гадаадын аливаа иргэнд виз олгохоос татгалзах эрхтэй, яагаад олгохгүй байгаагаа тайлбар хийх албагүй. Түүнчлэн виз авлаа гэхэд хил дээрээс буцаах эрхтэй. Хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд Монгол улсад ажиллаж амьдарч байгаа иргэд хүн амын 3 хувиар хэтрэхгүй. Нэг улсын иргэдийн тоо нь хүн амын 1 хувиас хэтрэхгүй байхаар зохицуулсан байдаг.

Хөрөнгө оруулалтын тухай хуульд тухайн иргэн хэдий өндөр дүнтэй хөрөнгө оруулсан байлаа ч Үндэсний хөгжлийн газраас нотлох баримт бичгээ аваад, ГИХГ-т журмынхаа дагуу хандана. Өөрөөр хэлбэл Хөрөнгө оруулалтын тухай хууль Гадаад иргэний эрхзүйн байдлын тухай хуулиас давж гарсан зүйл огт байхгүй. Нэг хууль нь нөгөө хуулиа үгүйсгэдэг байж болохгүй.

Энэ хууль дээр Засгийн газраас санал авсан, дэмжсэн. Гэхдээ өнөөдрийн үйлчилж байгаа 100 мянган ам.долларын босго дээр анхаарал хэд хэдэн асуудал байна.

1.       100 ам.доллар нь гадаадаас орж байгаа эх үүсвэр мөн эсэх нь тодорхойгүй байна.

2. Босгын мөнгөө түр дансанд байршуулж, журмын дагуу байнгын оршин суугч болчихсоныхоо дараа гарчихаад байна. Хөрөнгө оруулалт болж чадахгүй, ажлын байр бий болгохгүй байна.

Тиймээс энэ хуулиар дор хаяж 2 ажлын байрыг бий болгоно. 

Дээр нь ААНОАТХХОАТ болон Монголын бизнес эрхлэгчдийн төлдөг бүх татваруудыг төлөх ёстой. X тайлан өгөөд суудаг биш, үйл ажиллагаа явуулдаг байх ёстой. Хэрэв дээрх заалтуудын аль нэгийг зөрчвөл ГИХГ-ын Хяналт шалгалтын газар шалгалт хийж, байнгын оршин суугч эрхийг цуцална.

Өнгөрсөн онд 30 гаруй иргэдийн байнгын оршин суух иргэдийн эрхийг цуцалсан. Энэ онд 70 гаруй байнгын оршин суух хүсэлтийг түдгэлзүүлсэн байна.

Гадаадын хөрөнгө оруулагчид хамгийн түрүүнд тухайн орныхоо татварыг хуулийг судалдаг. Ковидын үеийн эдийн засгийн хүндрэлийн дараа дэлхийн бүх улс орон хөрөнгө оруулалтын төлөө тэмцэж байна. Бидэнд экспортоо нэмэгдүүлэх үү, хөрөнгө оруулалтаа татах уу гэдэг хоёрхон сонголт байна.