АНУ, Канад, Мексик гурван улсын хамтран зохион байгуулж буй түүхэн FIFA World Cup албан ёсоор Мехико хотод эхэллээ. Нээлтийн ёслолын гол үйл ажиллагаа нь домогт Estadio Azteca цэнгэлдэх хүрээлэнд болж, олон мянган хөгжөөн дэмжигчид цугларсан байв.
Нээлтийн хамгийн их анхаарал татсан мөч нь Колумбын поп од Shakira болон Нигерийн дуучин Burna Boy нарын хамтран толилуулсан “Dai Dai” дуу байлаа. Энэхүү бүтээл нь энэ удаагийн ДАШТ-ийн албан ёсны дуугаар зарлагдсан бөгөөд спорт, хөгжим, соёлыг нэгтгэсэн томоохон шоуны төв хэсэг болсон юм.
Цэнгэлдэх доторх тайзны дизайн, гэрэлтүүлэг, бүжигчдийн үзүүлбэр зэрэг нь үзэгчдийн анхаарлыг бүрэн татаж, тоглолтын өмнөх уур амьсгалыг дээд цэгт хүргэсэн гэж хэвлэлүүд онцолж байна. Зарим эх сурвалжийн мэдээлснээр нээлтийн арга хэмжээ нь хэд хэдэн Латин Америкийн уран бүтээлчдийн оролцоотой, олон соёлын өнгө аястай болсон байна.

Гэсэн хэдий ч шоуны дараах олон нийтийн сүлжээний хариу үйлдэл хоёр талтай байв. Зарим нь “шинэ үеийн ДАШТ-ийн төгс эхлэл” гэж үнэлсэн бол нөгөө хэсэг нь өмнөх жилүүдийн алдарт “Waka Waka” зэрэг дуунуудтай харьцуулж, илүү өндөр хүлээлттэй байснаа илэрхийлжээ.
2026 оны ДАШТ нь нийт 48 баг оролцох өргөтгөсөн форматтай болж, түүхэнд хамгийн өргөн цар хүрээтэй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болохоороо онцлог юм.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!