Лиза дэлхийн хэмжээний тайзан дээр дахин нэгэн онцлох мөчийг бүтээлээ. Тэрээр 2026 оны зургаадугаар сарын 12-ны орой (Монголын цагаар зургаадугаар сарын 13-ны өглөө) АНУ-ын Лос-Анжелес хотын SoFi Stadium-д болсон хөлбөмбөгийн ДАШТ-ий нээлтийн арга хэмжээнд оролцож, үзүүлбэрээ толилуулжээ.

Лиза тусгай тайзан дээр Anitta болон Rema нартай хамтран дуулсан “Goals” дуугаа үзэгчдэд хүргэсэн байна.

Ингэснээр Лиза хөлбөмбөгийн ДАШТ-ий нээлтийн арга хэмжээнд уран бүтээлээ толилуулсан анхны Солонгос бус гадаадын K-Pop уран бүтээлч болж, дахин нэгэн түүхэн амжилтын эзэн боллоо.

Тэрээр өмнө нь дэлхийн кино урлагийн хамгийн нэр хүндтэй арга хэмжээнүүдийн нэг болох Academy Awards-ын улаан хивсний ёслолд оролцсон анхны K-Pop уран бүтээлчдийн нэг болж байсан юм.

Мөн 2026 оны долдугаар сарын 19-нд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий хаалтын тоглолтын үеэр алдарт BTS хамтлаг өөрсдийн үзүүлбэрээ хүргэхээр төлөвлөж байгаа талаар мэдээлжээ.

Эх сурвалж: Allkpop.com