#ШУУД: О.Гэрэлт-Од: Би хуулийн дагуу МЗХ-ны ерөнхийлөгч хэвээр байгаа! МЗХ-нд байсан хэсэг залуус хууль бус хурал хийж дүрмийн бус хүн гаргаж ирсэн.
О.Гэрэлт-Од:
Дэд Ерөнхийлөгч тэргүүтэй хүмүүс байгууллагын эрх мэдлийг хууль бусаар авахыг оролдсон
- МЗХ-ны 6 дугаар Их хурлаас баталсан дүрмийн дагуу 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Үндэсний залуучуудын зөвлөлийн 3 дугаар хуралдаанаа хуралдуулсан. Гэвч манайд ажиллаж байгаад гарсан хэсэг залуучууд хурал хийж, бас нэг хүнийг Ерөнхийлөгчөөр сонгосон байна.
- МЗХ-ны дүрэмд ҮЗЗ-ийн хурлыг Ерөнхийлөгч зарладаг. Улмаар 8 дугаар сарын 2-ны өдөр 9 дүгээр сарын 2-ны өдөр зарлан хуралдуулахаар шийдвэрлэсэн ч эрүүл мэндийн шалтгаантай, дээр нь хурлын бэлтгэл ажил хангагдаагүй байсан тул дахин хойшилж, 10 дугаар сарын 27-ны өдөр хуралдуулсан.
- Гэтэл хэсэг залуучууд хууль бус хурал зарлаж, миний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн гэх мэдээлэл гаргасан. Энэ хурал бол хүчин төгөлдөр бус хурал гэдгийг онцолмоор байна.

- Өнгөрсөн сарын 27-ны өдөр хуралдсан хурлаараа УЗ-ийн 20 гишүүнийг сонгож, Улсын бүртгэлд бүртгүүлсэн.
- Манай холбооны зарим Дэд Ерөнхийлөгч тэргүүтэй хүмүүс өнгөрсөн 8 дугаар сард байгууллагын эрх мэдлийг хууль бусаар авах оролдлого хийсэн. Тэд УЗ-д нэмж 5 хүн элсүүлнэ гээд Монголын Залуучуудын Удирдах хороо гэх тамга хийлгээд УБЕГ-т хандаж, шинэ Ерөнхийлөгч сонгохоор ажиллаж байсан. Уг үйлдлийг нь таслан зогсоосон.
- Энэ үйл ажиллагааг зохион байгуулсан Дэд Ерөнхийлөгчийг эрх үүргийнхээ хүрээнд чөлөөлсөн. Дүрэмд Ерөнхийлөгч нь Дэд Ерөнхийлөгчөө чөлөөлөх эрхтэй байдаг.

Барилгын асуудал хувь хүний ашиг сонирхолтой холбоотой
- 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн МЗХ-ны УХ-ны тогтоолоор залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан төв байрыг өргөтгөх, шинэчлэх, засвар тохижилтыг хариуцан зохион байгуулж ажиллахыг Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од, ЕНБД А.Давааням нар даалгасан. Улмаар 4,5 дугаар сард барилгын ажил эхэлсэн. Гэвч үүнийг гэнэт өнгөрсөн 10 дугаар сараас ярьж эхэлсэн. Энэ нь хувь хүний ашиг сонирхолтой холбоотой асуудал.
- Холбооны Удирдах хорооны зарим гишүүд гэнэт өгсөн үүрэг даалгавраасаа буцаж, дур мэдлээ гэж гүтгэсэн. Тиймээс барилгын ажлыг зогсоож, Удирдах хороогоор бус Их хурлаараа шийдэх шийдвэрт хүрсэн.
- Барилгын компани шүүхэд хандахаа мэдэгдсэн.
- Залуучууд байгууллагын нэр хүндэд сөргөөр нөлөөлж байна. Одоогоор хуулийн байгууллагад өгсөн зүйл алга. МЗХ-ны үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна.
- МЗХ-г улстөржүүлж болохгүй.

Ерөнхийлөгчид л хурал зарлах эрх нь байдаг юм бол өөрийг чинь сонгосон хурлыг Мөнхбат гуай өөрөө зарласан болж байна уу? Хурал зарласан шийдвэр, тогтоол нь бий?