#ШУУД: Б.Одсүрэн: Яармагийн түгжрэлийг шийдэхийн тулд автобусыг 1-р эгнээгээр явуулна!
Б.Одсүрэн:
- Буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно гэдэг шийдвэр гараагүй. Ташаа мэдээлэл гэдгийг хэлье. Уланбаатарт бүртгэлтэй автомашины тоо 652 мянгад хүрсэн. Он гарахад 700 мянгад хүрнэ. Хэрэв зохицуулалт хийхгүй бол 3 жилийн дараа 900-1 сая хүртэлх машинтай болох тооцоо гаргасан. Замын хөдөлгөөний дундаж хурд 2019 онд 13 км цаг байсан бол энэ жил 10 км цаг болж буурсан.
- Венийн конвенцид нэгдсэнтэй холбогдуулан 2028 оноос эхлэн буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг замын хөдөлгөөнд оролцохыг хориглох санал оруулсан. Тэр болтол машинууд хэвийн хөдөлгөөнд оролцоод явна гэсэн үг.
- Импортоор орж ирж байгаа автомашинуудын 90 гаруй хувь нь 7 -гоос дээш насжилттай машинууд байдаг. Иймд татвар, даатгалыг нэмэх асуудал яригдаж байгаа. Гэхдээ энэ асуудлыг олон нийтийн санал асуулгаар шийдвэрлэнэ.
- Түгжрэлийг бууруулахаар 420 тэрбум төгрөг төсөвлөгдсөн. Энэ хүрээнд 12 төсөл хэрэгжинэ. Яармаг- ТЭЦ-4- Энхтайваны гудамжтай холбох 650 м гүүр баригдана. Мөн нийтийн тээврийн сүлжээ, төлөвлөлтийг нэмэгдүүлэх зорилгоор гудамж, замуудыг барина. Явган болон дугуйн зам, нийтийн тээврийн парк шинэчлэл хийгдэнэ.
-Улаанбаатар хотын хэмжээнд хамгийн өндөр түгжрэлтэй зам нь Яармагийн зам. Түгжрэлийн индексээр нь авч үзвэл Энхтайваны өргөн чөлөө 2,8,- 3 хувь, Яармагийн зам 5 хувьд хүрсэн. Нийслэлийн зүгээс Яармагаас хотын төв рүү чиглэсэн замд нэгдүгээр эгнээг чөлөөлөх судалгааг хийж дуусгасан. Ирэх долоо хоногт Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар оруулахаар төлөвлөж байна.
haaj boohoos uur ym hiij chadahgui yma
баярлалаа, нэгэнт хэдэн гацдаг учир зөв шийдэл байна. автобусаа хангалттай явуулж өгөөрэй, би машинаа орхиод автобус сонгоно
тэгвэл төв аймаг хүрэх байх
олон цаг түгжрэлд байснаас энэ нь зөвөө