“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Н.Цэрэнсамбууг Авлигатай тэмцэх газраас 48 цагийн хугацаатай саатуулан шалгажээ.

Түүнийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт сэжиглэн шалгаж байгаа аж.

Түүнийг өнгөрсөн жилийн 10 сард тус компаний захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилсон байдаг.