Орхон аймгийн Засаг даргын санаачилгаар зохион байгуулагдаж бизнесийн хөгжлийн талаар олон талт хэлэлцүүлэг өрнүүлж, сайн туршлагаа хуваалцаж, тулгамдаж буй асуудлаа хэлэлцэж хоёр өдрийн турш үргэлжилсэн “Эрдэнэт хөгжил 2021”  эдийн засгийн форум амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. 

      “Түншлэл, эдийн засаг, бизнесийн хөгжил”,  “Технологи, инноваци” , “Мэдээллийн технологи, хүний нөөц” “Гарааны бизнес, хөрөнгө оруулалт” “Хог хаягдлын менежмент” гэсэн таван үндсэн сэдвийн хүрээнд салбар салбарын илтгэгчид 20 гаруй илтгэл танилцуулагдсан. 
     Эдийн засгийн форумын үйл ажиллагаанд АНУ, Сингапур, ОХУ иргэд, Баян-Өлгий, Сүхбаатар, Дорнод аймгуудын ЗДТГын төлөөлөл,  Дархан, Төв, Хөвсгөл, Булган, Увс аймгуудын Худалдаа аж үйлдвэрийн танхимын төлөөллүүд оролцсон байна. 
    Цахим танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдсан уг үйл ажиллагаа нь нийт 1300 гаруй хүн хамрагджээ. 
     Форумын үеэр  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын импортоор авдаг зарим бараа материал,  сэлбэг хэрэгсэлийн үзэсгэлэн гарч, хөрөнгө оруулагч шаардлагатай байгаа орон нутгийн иргэдийн 16 төсөл, нийгмийн салбарын 4 төсөл танилцуулагдсан юм. Тэдгээр төслүүдээс орон нутагт хэрэгжүүлэх боломжтой гэж үзсэн дараах 9 төслийг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад зуучлан хөгжүүлнэ гэдгийг аймгийн Засаг дарга форумын хаалтын үйл ажиллагаанд хэлсэн үгэндээ дахин онцоллоо.
    Түүнчлэн Эрдэнэтчүүдийн төлөө, Эрдэнэт хотын хөгжлийн төлөө санаа бодлоо уралдуулж, цаг зав гаргасан нийт илтгэгчид, оролцогчид, энэхүү үйл ажиллагааг дэмжин олон нийтэд мэдээллэхэд хамтран ажилласан хэвлэл мэдээллийн байгууллагуудад талархал илэрхийллээ.