1975 оны 12-р сарын 11-нд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар Булган аймгийн Эрдэнэт хороог Эрдэнэт хот болгох шийдвэр гаргажээ. Энэ өдрийг “Эрдэнэт хотын өдөр” болгон тэмдэглэж байхаар аймгийн ИТХ-ын 2017 оны ээлжит VIII хуралдаанаас шийдвэрлэсэн билээ. Ингээд 2017 оноос эхлэн энэхүү өдрийг Эрдэнэтчүүд энэ жил 5 дахь удаа тэмдэглэж байна.

        Энэхүү өдрийг тохиолдуулан хүүхэд багачууд, сурагчид төрөлх хотоороо бахархах түүхийг нь мэдэх, хайрлан хамгаалах үүднээс “Эрдэнэт хотын түүх-Эрдэнэтийн бахархалт” хүмүүс гэсэн сэдвээр аймгийн удирдлагууд болон ИТХ-ын төлөөлөгчид өнөөдөр ЕБС-ийн сурагчдад хичээл заалаа.
         Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал Шанд багийн  17-р сургуульд очиж Т.Соёлмаа багштай 10 А ангийн сурагчдад дээрхи сэдвээр нэг цагийн хичээл зааж, цаашдынх хүсэл мөрөөдөл, мэргэжил сонголтынх нь талаар яриа өрнүүллээ.