МАН-ын эмэгтэйчүүдийн байгууллага болох НАМЭХ-ны шинэ ерөнхийлөгч өнөөдөр тодорно.  Тус намын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, НАМЭХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулжээ.

 

Харин өнөөдөр НАМЭХ-ны ээлжит хурал болж, ерөнхийлөгчөө сонгож, дүрмээ шинэчлэх юм. Намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагыг тэргүүлэх энэ удаагийн сунгаанд УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Д.Гарамжав, Сангийн дэд сайд Х.Булгантуяа нар өрсөлдсөн гэсэн мэдээлэл байна.

 

Дүрмийн дагуу НАМЭХ-ны ерөнхийлөгчийг намын дарга нь санал болгодог. Тэгвэл МАН-ын дарга У.Хүрэлсүх чухам хэнийг сонгож, оруулж ирсэн нь өнөөдөр тодорхой болно.